Иргэдийн мөнгийг хүүлдэг ББСБ-тай долоон гишүүнтэй парламентаар зээлийн хүү бууруулах хууль батлагдах уу

Урьдчилж нэг тоон мэдээлэл дурдъя.
Өнөөдрийн байдлаар СЗХ-ноос зөвшөөрөл авсан 573 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. ББСБ нь 2023 онд 4.5 сая харилцагчтай байсан бол 2024 онд 5.3 сая болж, жилийн дотор даруй 800 мянгаар өсжээ. Давхардсан тоо буюу нэг иргэн нэлээн хэдэн ББСБ-аар давхар үйлчлүүлдэг гэсэн үг. Энэ хэрээрээ ББСБ-уудын нийт орлогын хэмжээ 57.1 хувиар буюу 664.4 тэрбум төгрөгөөр, цэвэр ашгийн хэмжээ 61.5 хувиар буюу 265.8 тэрбум төгрөгөөр өсжээ. ББСБ-уудын зээлийн хүү 34-50 хувьд хүрсэн байна. Хоногийн дотор л 10 хувийн хүүгээр мөнгө хүүлж байна.
Ийм ашигтай бизнест нэгэн үес Монголбанк, Төрийн банк бүр Санхүүгийн зохицуулах хорооныхон хүртэл гар дүрчихсан ББСБ-аар иргэдийн халаасыг тэмтэрч байв. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож, мэдээллийн эх үүсвэр дээр суучихаад хувийнхаа хэтэвчийг зузаалсан үйлдэл олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.
Өдгөө Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа билээ. Эл хуулиар зээл олголтыг онооны зэрэглэлтэй болгох гол агуулгатай. Хар жагсаалтад оруулах явдлыг болиулж, иргэд оноогоор зээл Мөн зээлжих зэрэглэлийн систем рүү оруулсанаар зээлийн хүү буурах бүрэн боломжтой гэж тайлбарлаж байгаа.
Ямартай ч, хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. УИХ-д төлөөллөө шургуулсан мөнгө хүүлэгч нар зээлийн хүүг бууруулахад дэм болох хууль эрх зүйн зохицуулалтыг батлах уу гэдэгт одоогоор хариулт өгөхөд эрт байгаа юм. Учир нь парламентад хууль батлалцаж суугаа гишүүд дунд ББСБ-аар иргэдийг шулж, мөнгө хүүлдэг хүмүүс ч бий.
Хууччуулаас,
- Шадар сайд С.Амарсайхан: 5336198 регистрийн дугаартай "Монголын санхүүгийн групп" ББСБ-ын хувь эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр ганцаараа бүртгэлтэй байна. Удирдах албан тушаалтан нь Сүх-Очир Мягмаржав. 2019-2022 оны хооронд АТГ-т гаргадаг ХОМ-тээ "МСГ" ББСБ гэсэн товчилсон нэршлээр, "Монголын санхүүгийн групп" ББСБ гэж задалж бичиж мэдүүлжээ. МСГ хэмээх товчилсон нэршлээр улсын бүртгэлийн мэдээллээс хайж үзэхэд 2294192 регистрийн дугаартай "МСГ" Нөхөрлөл гарч ирж байгаа бөгөөд НИТХ-ын төлөөлөгчдийн дарга байхдаа тус нөхөрлөлтэй хамаарал бүхий этгээд хэмээн бичигдэж байжээ.
- УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Капмон" ББСБ-тай шууд хамааралтай. Тус ББСБ-ыг тэрбээр Дашдондогийн Ганцэцэг, Баяраагийн Тэмүүлэн нартай хамтран хувь эзэмшигч, эцсийн өмчлөгч юм.
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Хамгийн сүүлд 2023 онд "Газаркапитал партнерс" ББСБ-д хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлснийг АТГ-ын сайтаас тодорхой харж болно. Тус ББСБ-ын 74 хувийг эзэмшдэг байна. ЖДҮХС-гаас хоёр удаагийн давтамжаар 1.9 тэрбум төгрөгийн зээл авахдаа тус ББСБ-аар угаасан байж болзошгүй хэмээн хардагдаж, шалгуулсан ч удаатай. Чамгүй хэл ам дагуулж байсан билээ.
Парламентад шинээр орж ирсэн гишүүдээс,
- УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: "Хаан Кредит" ББСБ-ын цорын ганц хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Хэнмэдхэвийн Нэргүйтэй хамт удирддаг. Мөн тэрбээр, "Инвескор" ББСБ-д хувь эзэмшдэг тухай мэдээлэл 2024 оны сонгуулийн нэр дэвшилтийн үеэр мэдээлэгдэж байсан ч, дата агуулгаар гарч ирсэнгүй.
- УИХ-ын гишүүн Б.Түвшин: Өдгөө ганцхан "Хас Хаан" ББСБ-д л хувь эзэмшиж байгаа гэж ХОМ-тээ мэдүүлжээ. Өмнө нь НИТХ-ын төлөөлөгч байхдаа “Завхан санхүүгийн нэгдэл”, “Эрдэнэт санхүүгийн нэгдэл”, “Хан алтайн нуруу” ББСБ-уудаараа дамжуулан мөнгө хүүлдэг байв. ХОМ-тээ 30 гаруй компанид хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшдэг гэдгээ дурдаж байсан билээ.
- УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: "Инвестос" ББСБ-тай шууд хамааралтай. Лувсангийн Хүрэлбаатартай хамтран хувь эзэмшиж, Өлзийн Баярбаттай хамтран удирдах алба хашдаг. Мөн түүнийг "М-Ойл"-ынх буюу шатахууны магнатуудын нэг гэдгээр нь олон нийт мэднэ.
- УИХ-ын гишүүн О.Номинчимэг: УИХ-ын даргын зөвлөх байхаас буюу 2021 оноос АТГ-т хөрөнгөө мэдүүлсэн. Тухайн үеэс л "ЛэндМН" ББСБ-д 58400ш хувьцаа эзэмшдэг гэдгээ мэдүүлж иржээ. Мөн хэд хэдэн компани, даатгалын компани, сан, үндэстэн дамнасан группэд хүртэл хувьцаатай нэгэн. Тодотгоход, дээрх гишүүдээс ялгаатай нь ББСБ-ын эзэн биш. Олон нийтэд нээлттэй арилжаалагдсан хувьцааг нь авсан гэсэн үг.
Намаар нь ангилбал АН-ын ДӨРӨВ, МАН-ын ГУРВАН гишүүн ББСБ-аар иргэдээс мөнгө хүүлж байна.
Банк бус санхүүгийн байгууллагаар хууль бус мөнгө дамжин өнгөрөх магадлал өндөр гэж үздэг. Банкнаас иргэдэд шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоочихсон. Зээл авах нөхцөл чангарчихсан энэ нөхцөлд ББСБ-ын хаалгыг татахаас өөр аргагүйд хүргээд буй.
2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө манай редакц ББСБ-тай нэр дэвшигчдийн мэдээлэл хүргэж байсныг доорх линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Archagui hulgaichuud.heden uiere hoosroh yumaz hiij bga uls#aa
Энэ хэдэн мөнгө хүүлэгч булай амьтадыг төсөв төлөв лөгөөтэй нохойн агна лтынхаа тоонд бүртгээд буудчих хэрэгтэй !!!
Шадар сайд, ХХХАА-н сайдын орон тоо бөглөх цүнхчин гоомоонууд Тусгаар тогтнолын ордноор дүүрэн, арга ядва л Нарантуулаас ч олдоно шүү!
ББСБ-д хувь эзэмшихээр яг яадаг юм бэ хэлээд өгөөч? Хууль бус юм уу? Яагаад хүү өндөр байгааг суд�##�ж үзсэн үү?. Төгрөгийн ханшаа барьж чадахгүй байгаа засгийн буруу биз дээ. Сэтгүүлч нар ийм юмны учир олохгүй хоосон толгойтнууд болохоор сэтгүүлзүй гэж хог болоод, сайн з�##�уус сэтгүүлч болохоос ичдэг болсон.
За эд нар ч зарим нь бизнес сайтай хүмүүс. М ойл МУ ын шатахууны магнат гэдэг утгаа �##�даад удаж бнаа. Бөөн асууд�##�тай компани!
Н.Учр�##�ыгаа бичээч !
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
ББСБ бод хүний нус нулимсаар хоологч нар