ҮЦХ: Нийтийн ариун цэврийн газар өглөөний 08.30-18.00 цаг хүртэл ажилладаг

Дулаан орж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих иргэдийн тоо улам ихэссэн. Гэвч цэцэрлэгт хүрээлэнд байх ариун цэврийн газрыг "Ажиллахгүй байна" гэх иргэдийн гомдол тасрахгүй байна.
Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс тодруулахад, "Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цэцэрлэгт хүрээлэн ажиллаж эхэлсэн. Манай нийтийн ариун цэврийн газар өглөөний 08:30 цагаас оройны 18:00 цаг өнгөртөл ажилладаг. Ажиллуулдаг хүн нь цайндаа орно, уух зүйлээ бэлдэхээр явахдаа түгжээд явдаг. Тэр үед нь иргэд ирдэг байж магадгүй. Бусдаар бол байнгын ажилладаг" гэлээ.
ҮЦХ 973 га буюу Азидаа зургаадугаарт ордог том газартайд тооцогддог.Тус хүрээлэнгийн өнгө үзэмж, сайн байх нь удирдлагуудын менежментээс шалтгаалдаг. Өмнө нь хүрээлэнгийн үе үеийн захирлууд нэлээдгүй шүүмжлэл хүлээж байсан удаатай. Ийнхүү ҮЦХ-ийн үе үеийн удирдлагуудыг товчхон танилцуулъя.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг анхны дарга. Улаан шороо бужигнасан уудам газрыг цэцэгт ногоон тал болгосон гавьяатай. Түүний дараа Д.Алтанцэцэг томилогдож, нэлээн сайн засаж, сайжруулсан. Удаах захирлаар нь "Нарантуул" захын эзэн Б.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул ажилласан. Дараад нь одоогийн гэрлэх ёслолын ордны даргаар ажиллаж буй Ү.Оюунзул ажиллаж байв. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Ё.Нямжав томилогдсон аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цэцэрлэгт хүрээлэн 18.00 цагт хаахгүй биздээ? орой ирсэн хүмүүс хаана орох вэ?
18 цагаас хойш хүн яах юм. Иймэрхүү асуудлыг шийдэж чадахгүй байж үндэсний гэж юун том нэр өгдөг юм бэ
Цоожлоод цайндаа ордог гэж ямар юмаа яриад байдаг юм бэ?
Паркын хажууд шинээр нээгдсэн цэцэрлэгт хүрээлэнгийн 00г очоод хараач ээ. 24н цаг нээлттэй. Тохитой тухтай гоё хийсэн байна лээ