Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ

Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
Тодруулбал одон орон судлаачид K2-18b нэртэй гарагийн агаар мандлаас диметил сульфид, диметил дисульфид нэртэй хоёр хий илрүүлжээ. Энэ хоёр бодисыг дэлхий дээр амьд бие организмууд, ихэнхдээ бактери болон далайн фитопланктон зэрэг замаг л үүсгэдэг байна. Энэхүү баримт нь тус гараг бичил биетнээр дүүрэн байж магадгүй гэдгийг илтгэж байна гэж судлаачид хэлсэн юм.
Гэхдээ эрдэмтэд амьд бие организм илрүүлсэн гэж зарлаагүй харин биологийн үйл ажиллагаа явагдаж байж магадгүйг харуулсан шинж тэмдэг илрүүлсэн байх магадлалтай гэдгийг онцолжээ. Тэд энэхүү баримтыг болгоомжтой авч үзэж, нэмж ажиглалт хийх шаардлагатай гэдгийг мэдэгдсэн байна.
Ингэж болгоомжлуулсан ч гэсэн судалгааг хийсэн эрдэмтэд баяртай буйгаа илэрхийлжээ. Тус эрдэм шинжилгээний ажлыг ахлан бичсэн Кембрижийн их сургуулийн Одон орон судлалын хүрээлэнгийн астрофизикч Никку Мадхусудхан хэлэхдээ эдгээр баримт нь организм амьдардаг байж магадгүй анхны харь гарагийн ертөнцийг харуулсан эхний сэжүүр гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар гариг гэж байдаг юм уу?
Энэ их гял�##�заж буй үй түмэн олон одон дунд амьдр�##� байдаг байх гэж итгэж байна.Анх К�##�листо гараг гээд номыг уншаад их итгэл төрдөг байж билээ.
Бид хэрхэн үүссэн гэдэг ойлгомжгүй байсаар байна.