Ши Жиньпин зүүн өмнөд Ази дахь айлчлалаа Камбожоор дуусгана

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-тай худалдааны дайн үүсээд буй нөхцөл байдалд зүүн өмнөд Азид айлчилж буй. Тэрбээр Вьетнам, Малайзад айлчилсныхаа дараа зүүн өмнөд Ази дахь ажлаа Камбожоор дуусгаж байна. Ши Жиньпин 17-18-ний хооронд Камбожид айлчилна.
Энэхүү айлчлалаар Камбож дэд бүтэц гэх мэт салбарт БНХАУ-аас санхүүгийн тусламж авна гэж найдаж буйгаа Камбожийн засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. АНУ-руу их хэмжээний хувцас, гутлын томоохон экспортлогч Камбож улсад Доналд Трамп 49 хувийн гаалийн татвар тавьсан. Трамп тэрхүү татвар хэрэгжиж эхлэх өдрийг долоодугаар сар хүртэл хойшлуулсан байгаа.
Камбож бол БНХАУ-ын ойрын түнш улсуудын нэг. БНХАУ тус улсад зам, нисэх онгоцны буудал зэрэг төслүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч өнгөрсөн жил Бээжин тус улсад шинээр зээл олгоогүй юм. БНХАУ бол Камбожийн хамгийн том зээлэгч орон. Хятадаас олгож буй зээл буурсан нь дотоодын эдийн засгийн хүндрэлийн улмаас БНХАУ гадаад хөрөнгө оруулалтаа бууруулсантай холбоотой юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.