Гадаад мэдээДЭЛХИЙ

Трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдтэй өрсөлдүүлж байгаа мужийг Трампын захиргаа шүүхэд өглөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп холбооны засгийн газраас санхүүжилт авдаг газруудыг трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод өрсөлдүүлэхийг хориглосон гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан. Тус тушаалыг Мэйн муж гүйцэтгэхээс татгалзаж байгаа тул Трампын захиргаа шүүхэд хандсан байна. Тэрхүү зарга Мэйн мужийг трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод оролцохыг зөвшөөрснөөрөө хүйсээр ялгаварлах хуулийг зөрчиж байна гэж буруутгажээ.

Трампын захиргааны гаргасан зарга трансжендер тамирчин эмэгтэйчүүдийн тэмцээнд ялсан хоёр тохиолдлыг дурдсан байна. АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бондигаас хоёр тамирчны улмаас Мэйн мужийг шүүхэд өгч, хөрөнгө нөөц ашиглах нь зүйтэй эсэх асуултад “Нэг тамирчин, хоёр тамирчин, зуун тамирчин байсан ч хамаагүй” гэж хариулсан юм. Бонди нэмж хэлэхдээ АНУ-ын Хууль зүйн яам Миннесота, Калифорниа зэрэг мужууд трансжендер асуудлуудыг судалж байгаа гэжээ. Мэйн мужийн амбан захирагч Жанет Миллс лхагва гарагт /2025.04.16/ мэдэгдэл гаргахдаа уг шүүхийн зарга нь Трамп өөрийн хүслийг мужийн засгийн газруудад тулгах гэж оролдож буйн жишээ гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2025 12:07

ТРАМПЫН ЗӨВӨӨ ТРАНСЖЕНДР ГЭДЭГ ХҮМҮҮС ЧИНЬ АЛ НЬ Ч БАЙДАГ БООВ НЬ Ч БАЙДАГ ГЭЭ БИЗ ДЭЭ? ТЭГЭХЭЭР ТЭД НАР ЧИНЬ ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ЭРҮҮ ШҮДИЙГ БУЛГА ГААНА ШҮҮ ЭР ЭС ДАВАМГАЙЛСАН БАЙДАГ ГЭСЭЭН

Зочин
Зочин
4 сар 17, 2025 13:19

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button