УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Ганхүлэг: Биржээр нүүрс арилжаалсны зөрүү орлого нь сар бүр хүүхдүүдэд ₮100 мянгыг өгөх хэмжээнийх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж буй билээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

14 км газар ийм өртгөөр дарга нарын компани нүүрс тээвэрлэдэг гэсэн асуудал байхгүй. Дарга нарын компани гээд байгаа дээр хууль хяналтын байгууллага нь цаана нь хэн байгааг тогтоох байх. “Тавантолгой” компани өөрөө сонгон шалгаруулалт хийгээд, шалгарсан компани зөөж байгаа. Үнийн хувьд эргэж харах юм бий. Зардлыг бууруулах дээр онцгой ажиллаж байгаа. Зарим нэг буруу зөрүү ойлголт байна.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

Уул уурхайн биржийн тухай хуулийг нухацтай авч үзэх нь зөв. Асуулт асууж эхлээгүй байхад ах нар маань сандраад мэдэгдлүүд хийж эхлээд байх шиг байна. 2022 онд батлагдсан уг хуулийн тодорхой үр дүнгээр нүүрсний хулгайтай холбоотой асуудал ил тод болж ирсэн. Биржээр арилжаалсны зөрүү гэж 1.3 их наяд төгрөгийн орлогыг Монгол Улс олсон. Энэ мөнгө нь бүтэн жилийн хугацаанд сар бүр хүүхдэд 100 мянган төргрөг өгөхүйц хэмжээний мөнгө. Олон мянган залуучууд нүүрсний хулгайн асуудлыг эсэргүүцэж жагссаны дүнд үр дүн нь гарсан. Хуулийн хувьд сайжруулах хэд хэдэн заалтууд байна. Биржийн хуультай болсноос хойш аль болох л биржээр худалдаалахгүй байх гэдэг сонирхол цухалзцдаг болсон. Тус хуулийн 10.3 дээр бүтээгдэхүүн солилцох буюу нүүрсээрээ бартердах эрхийг томоохон төслүүд энэ агуулгаар бартераар хэлцэл хийгдэх асуудал орж ирж байна. Ил тод байх ёстой. Хэний ямар төслүүд ямар байдлаар орж ирэх вэ гэдэг асуудлыг хуульчилж өгөх ёстой. Томоохон төслүүд явуулж байгаа хэн нэгний лобби орж ирэх вий дээ. Яг үнэндээ нүүрсний хулгайн асуудал дээр нүүрсний экспорт гэхээсээ тээврийн асуудал дээр үүссэн. Тийм учраас дахиад энэ тээвэр дээр хоёр үнийн зөрүүнээс гаргаж ирдэг оролдлого үүний цаана байгаа юм биш үү. Хил дээрээс худалдаалах гэсэн үндсэн зорилгоосоо бид ухарч болохгүй. Мөн, биржийн үнэд бүтээгдэхүүний чанар болон зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Нэгэнт өөрчлөлт оруулахдаа чанарыг үндэслэнэ гэсэн байгаа дээр хэн чанарыг тогтоох вэ. Олон асуудал байгааг өмнөх хуулиасаа илүү ил тод байхыг сонгоод явмаар байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зайл
Зайл
4 сар 17, 2025 12:32

Энэ нэг х�##�амж ярьсан гачин б�##�ай гишүүн ухаантай юм хаанаас гарсан

Холбоотой мэдээ

Back to top button