АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ

АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
Албадан гаргасан олон цагаачийн хуульч, гэр бүлийнхэн нь тэднийг гэмт бүлэглэлийн гишүүн биш гэж мэдэгдэж байсан юм. Гэхдээ тэдэнд АНУ-ын засгийн газрын шийдвэртэй шүүх дээр маргах боломж олдоогүй аж. Боасберг хэлэхдээ Трампын захиргаа шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгагдахгүй байх боломжтой гэжээ. Ингэхийн тулд өнгөрсөн сард гаргасан тушаалыг нь биелүүлж, цагаачдад шүүх дээр маргах боломж олгох ёстой юм. Ирэх долоо хоногийн лхагва гараг /2025.04.16/ гэхэд Трампын захиргаа ямар арга хэмжээ авахаа танилцуулахгүй бол шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн албан тушаалтнуудыг илрүүлж, яллагдагчаар татаж магадгүй хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп