"The Voice of Mongolia" шоуны эхний дугаар үзэгчдэд хүрлээ

"The Voice of Mongolia" шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр буюу хоёр он солигдох арванхоёрдугаар сарын 31-ний үдэш үзэгчдэд хүрлээ. Эхний улирлын ялагч тодорсноос хойш энэ өдрийг хүлээсэн олон зуун Монголчууд зурагтаа уг нэвтрүүлэг дээр тааруулсан болов уу.
Нэвтрүүлгийн эхэнд шоуны дөрвөн шүүгч болох дуучин Д.Болд, Ука ба "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Отгонбаяр, "On N' Off" продакшны үүсгэн байгуулагч, найруулагч Н.Ононбат нар энэ улирлаас юу хүсэн хүлээж буй тухайгаа ярив. Түүнчлэн шүүгчид бие биенээ дүгнэн хэлэлцэж, хэний багийн оролцогчид илүү өрсөлдөөн үүсгэж чадах бол гэх асуултад хариулсан юм.
Ингээд баярын өдрийн үдэш толилуулсан эхний дугаарт хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй оролцогч авьяасаа сорилоо. Тэдниий нэг нь харамсалтайгаар тэнцээгүй бол хоёр нь дөрвөн "суудал эргүүлсэн”. Хамгийн эхэнд "Содура” УСК-ны дууг шуранхайлан эхлүүлж, монгол өнгө аясаар эрх чөлөөтэй дуулсан бүсгүй Voice-ын эхний дугаарыг чимлээ.
Дугаар бүрийг содон, хээнцэр хувцаслалтаараа өнгө оруулдаг дуучин Ука өчигдрийн хувьд мөн урьд нь давтаж байгаагүй хоёр ч дүр төрхөөрөө үзэгчдийн өмнө гарлаа.
Оролцогчдын Blind Audition үзүүлбэрийг Youtube сувагт орсны дараа та бүхэн хүлээн авч үзэх боломжтой.
Х.ЭРХЭС







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.