УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Залууст "хөдөлмөрийг нь дэмжих" форум биш цалин, цагийн ажил хэрэгтэй байна, сайд аа

Өрхийн орлогоо инфляцад идүүлж, цалингийнхаа дийлэнхийг татвар, татаасанд өгсөн иргэд арга буюу ажлын байраа орхиж, ажил хийх сонирхол нь буурах болж, иргэд сонголт эзэмшсэн мэргэжлээ хөсөр хаяж яаж ийгээд гаднын улсыг зорих болоод буй.

Цаг үе ийм байхад Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан “гаднаас 280 мянган ажиллах хүч авна” хэмээж олны шүүмжлэлд өртөөд намжсан. Харин одоо сайд маань “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжинэ” гэв.

Гэхдээ энэ нь зүгээр л гоё гарчигтай. Залууст бодит дэмжлэггүй ажил болох нь. Учир нь Л.Энх-Амгалан азийн хөгжлийн банкны дэмжлэгээр явуулдаг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд форум зохион байгуулах, судалгаа хийх, судалгааны байгууллагыг чадавхжуулах, олон улсын зөвлөх ажиллуулахаар болсон байгаа юм.

Уг нь залуусын мэргэжлээ орхино гадагш явж буй гол шалтгаан цалин, цагийн ажил байдаггүй байдал гэхчлэн нийгмийн асуудлууд байдаг. Гэтэл Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэрээр “зөвлөх” гэдэг шинэ албан тушаал бий болгож, азийн хөгжлийн банкны дэмжлэгийн судалгаа, уулзалтад зохиулаад дуусгах хөтөлбөрийг боловсруулжээ.

Холбоотой мэдээлэл:

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button