Зеленкий БНХАУ-ыг "ОХУ-д зэвсэг нийлүүлж байна" гэж буруутгалаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт /2025.04.17/ мэдэгдэл хийхдээ БНХАУ нь ОХУ-д зэвсэг, дарь нийлүүлж байгаа гэжээ. Энэ нь Зеленский Бээжинг Москвад шууд цэргийн тусламж үзүүлж байна гэж анх удаа ил тод буруутгасан явдал болов.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ БНХАУ нь ОХУ-ын нутаг дэвсгэрт зэвсэг үйлдвэрлэж байгаа гэх тагнуулын мэдээлэл засгийн газарт нь ирсэн гэжээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирэх долоо хоногт өгөх боломжтой гэж Зеленский хэлсэн байна. Украины дайн эхлэхээс өмнө БНХАУ ОХУ-тай хязгааргүй түншлэлийн харилцаа үүсгэж буйгаа мэдэгдсэн. БНХАУ нь Украины дайны асуудал дээр төвийг сахисан дүр төрхийг бий болгож, дайнд оролцоо байхгүй гэх байр суурийг илэрхийлдэг.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан “БНХАУ нь Украины хямралыг эхлүүлсэн орон биш гэдгийг дахин хэлмээр байна. Мөн Хятад улс нь үүнд оролцогч орон биш. Бид хямралыг энхийн замаар зохицуулахыг тууштай, идэвхтэй дэмждэг” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зеленский нато ану европынхон украйнд зэр зэвсэг цэрэг арми монго нийлуулсэн гэж буруутгаач.
Хятад хэзээ ч зэвсэг нийлүүлэхгүй
Яагаад нийлүүлж болдоггүй юм
Энэ нэг ёариагчин их хуцаад. Өөрөө дэлхийгээр тэгээд цэрэг, зэвсэг гуйгаад яваа биз дээ.