Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Татварын алба Харвардын татвараас чөлөөлдөг статусыг цуцлахаар төлөвлөж байна

АНУ-ын Татварын алба Харвардын их сургуулийг татвараас чөлөөтэй байдаг статусыг нь цуцлах төлөвлөгөө боловсруулж байгаа гэдгийг хоёр эх сурвалж “CNN” агентлагт хэлжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп их сургуулиудыг DEI буюу эмэгтэйчүүд, яс үндэс болон хүйсийн цөөнхийн бодлогодоо гүн өөрчлөлт хийхийг шаардаж буй. Эх сурвалжууд хэлэхдээ татвараас чөлөөлөх статусыг цуцлах шийдвэр удахгүй гарах төлөвтэй байна гэсэн юм.

Трампын захиргаа шаардлагыг нь биелүүлээгүй тул Харвардад олон жилийн хугацаанд олгох хоёр тэрбум ам.долларын холбооны засгийн газрын санхүүжилтийг царцаасан. Мөн 60 сая ам.доллар бүхий гэрээг зогсоосон байгаа. АНУ-д татвараас чөлөөлөгддөг ашгийн төлөөх бус байгууллагууд улс төрийн үйл ажиллагаа явуулах гэх мэтээр дүрэм зөрчсөн тохиолдолд хөнгөлөлтөөс чөлөөлөгдөж болдог юм. Трамп “Харвард улс төр, үзэл суртал болон терроризмын сэдэлтэй зүйлийг дэмжсээр байвал татвараас чөлөөлөгддөг статусаа алдаж, улс төрийн байгууллага хэмээн татвар төлөх ёстой. Татвараас чөлөөлдөг статусыг олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулсан тохиолдолд л олгодог” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 21:38

Фашист улс

Холбоотой мэдээ

Back to top button