Путин Украинд гал зогсооно гэж гэнэт мэдэгдлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаан өндөгний баярыг тохиолдуулан нэг хоног Украинд гал зогсоох тушаал бямба гарагт /2025.04.19/ гаргажээ. Тэрбээр ингэж мэдэгдэл хийсэн ч гэсэн ОХУ-ын тал их буу галласаар байна гэж Украин мэдэгдэж, урт хугацаанд гал зогсоох хэлэлцээ эхлүүлэхийг уриалсан байна.
Вашингтон Москва болон Киевийг хэлэлцээ хийх хүсэлтэй гэдгээ харуулахгүй бол энхийн тохиролцоо үүсгэхээр оролдож буй хүчин чармайлтаа зогсооно гэж мэдэгдсэний дараа Путин 30 цаг гал зогсооно хэмээсэн юм. Путин тулааныг 18 цагаас ням гарагийн шөнө дунд хүртэл зогсоохыг тушаасан байна. Тэрбээр ОХУ-ын зэвсэгт хүчний генерал Валерий Герасимовт хэлэхдээ “Хүмүүнлэгийн үүднээс ОХУ-ын тал Улаан өндөгний баяраар гал зогсоохоо зарлалаа. Би энэ хугацаанд цэргийн бүх үйл ажиллагааг зогсоохыг тушааж байна” гэсэн юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан урт хугацаанд гал зогсоох тохиролцоог ОХУ няцаасан тул Путинд итгэж болохгүй хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...ПУТИНД НЭГ БОДОЛ БИЙ..
Дараагиын бай нь та бүгд боджийгоо
Жомбого Трамп
Улаан өндөгний баярын үэр зогсоож байгаа гэсэн
КГБ-гийн чекист новшид даан ч итгэхийн эцэсгүй !!!
Өндөг хагарч магадгүй тул нэг хоногийн амр�##�т, маргааш нь шар тайллага
Нөгөө тэнэг �##�и�##�агч, террорист нь хаачсан бэ, бусдын нөмөрт нуугдаад �##�га болсон уу. Эх орон ард түмнээ буруу замаар удирдаад будаа болголоо доо. Манай нэг хэдэн юм баялгийг нь, татварыг нь чөлөөтэй хулгай хийх өөр газар олдохгүй тул оргож босоод явчхаж чадахгүй юм даа.