“Роснефть”-ийн асуудлаар АН-ын бүлгийн авсан 3 хоногийн завсарлага өнөөдөр дуусна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Монголд агаарын хөлгийн түлш нийлүүлэх ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны оруулж ирснээр хэлэлцүүлсэн. Хэлэлцээрийн дагуу нисэх онгоцны буудалд шатахуун цэнэглэх цогцолбор барих, ашиглахтай холбоотой төслийг оруулж ирсэн нь Оросын талд хэт давуу байдал үүсгэсэн ноцтой заалтуудтай байсныг байнгын хорооны гишүүд төдийгүй олон нийт шүүмжлэлтэй хүлээж авсан билээ.
Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ бол бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ төдий биш байна. Монгол Улс уг гэрээнд 20 жил өөрчлөлт оруулахааргүй нөхцөл байдал харагдлаа. Манай талын эрх ашиг гэдэг ойлголт гэдэг юм алга” хэмээн хэлсэн бөгөөд АН-ын бүлгийн зүгээс уг асуудлаар ажлын 3 хоногийн завсарлага авч, хэлэлцэхийг хойшлуулсан нь өнөөдөр ийн дуусаж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уран олборлоод онгоцоор зөөх тул оросууд энэ буудлыг гартаа авах сонирхол бна гэж бодож бна. Туваан гэж усан гүзээ юу юм бэ?! Өшиглөөд хөөгөөч.
болио. Зөвшөөрөхгүй. Ийм юмыг ямар урвагч нь оруулж ирдэг байнаа...
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаараач