Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Францис өөрийг нь ямар нэгэн онцгой гоёл чимэглэлгүй оршуулахыг захижээ

Гэгээн ширээт улсын тэргүүн Францис даваа гарагт /2025.04.21/ 88 насандаа таалал төгссөн. Ватикан түүний үхлийн шалтгааны талаар мэдээлэл хийхдээ тархинд цус харваснаас болж команд орж, зүрхний сэргээх боломжгүй дутагдалд орсны улмаас амьсгал хураасан гэжээ.

Пап лам өөрийг нь ямар нэгэн онцгой гоёл чимэглэлгүй оршуулах хүсэлтэй байсан гэж Ватикан мэдэгдсэн байна. Өмнө нь пап ламын үүргийг гүйцэтгэж байсан олон эрхмийг Ватикан дахь гэгээн Петрийн сүмд нутагшуулсан байдаг. Харин Францис өөрийг нь гэгээн Мариагийн сүмд оршуулаарай гэж Ватиканд захижээ. Оршуулгын зардлыг нэрээ нууцалсан хүн төлөх аж.

Түүнийг оршуулах ёслолыг энэ долоо хоногийн сүүлээр гүйцэтгэх юм. Ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп, Их Британийн хааны гэр бүл гэх мэт эрхмүүд оролцох төлөвтэй байна.

Эх сурвалж: Sky News, Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2025 15:50

Католик шашинтай сэтгүүлчтэй юмуу. Энэ нэг өвгөний яасан ийсэн мэдээллээр л нүдээд байх чинь

Холбоотой мэдээ

Back to top button