Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп ХНС-гийн дарга руу хийх дайралтаа нэмэгдүүлж Уолл Стрит уналаа

Даваа гарагт /2025.04.21/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл руу хийх дайралтаа хурцатгасны дараа Уолл Стрит унасан байна. Трамп Пауэллд бодлогын хүүг бууруул гэж дарамт шахалт үзүүлж байгаа нь ХНС-гийн хараат бус байдалд аюул заналхийлэл учруулж байгаа явдал гэж хөрөнгө оруулагчид санаа зовж буй.

S&P 500, Dow Jones, Nasdaq индекс гурвуулаа даваа гарагт хоёр гаруй хувиар буурсан байна. Мөн өнгөрсөн жил АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн ихэнхийг үүсгэсэн долоон компанийн хувьцаа ихээхэн хэмжээгээр буурчээ. Трамп даваа гарагт Пауэлийг илүү хурцаар шүүмжилж “Хэрвээ ноён хэтэрхий оройтогч, томоохон ялагдагч одоо бодлогын хүүг бууруулахгүй бол АНУ-ын эдийн засаг удааширна” гэсэн байна. “Argent Capital Management” фирмийн үнэт цаасны багцын менежер Жед Еллерброек “Хараат бус төв банктай улс орнууд илүү хурдацтай өсөж, ард түмэндээ эдийн засгийн сайн үр дүн үзүүлж, инфляц бага байдаг. Улстөрчид ХНС-д нөлөөлөхийг оролдож байгаа нь үнэхээр муу, зах зээлийн хувь маш аймшигтай зүйл” гэжээ.

S&P 500 индекс хоёрдугаар сарын 19-нд хүрсэн дээд цэгээсээ даруй 16 хувиар доошилсон байгаа юм. Хэрвээ тус индекс тэрхүү дээд цэгээсээ 20 хувиас их буурвал индекс баавгайн зах зээлийн циклд орсныг батална. Баавгайн зах зээлийн үед хувьцаануудын үнэ буурч, хөрөнгө оруулагчид үүний улмаас нэмж хувьцаагаа зардаг цикл үүсдэг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2025 18:59

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button