Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин гэнэт Украинтай хэлэлцэхэд бэлэн хэмээв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хоёр талын хэлэлцээ хийхэд бэлэн гэж гэнэтийн мэдэгдэл даваа гарагт /2025.04.21/ хийжээ. Тэр өмнө нь Владимир Зеленксийг хууль ёсны удирдагч биш, түүний оронд өөр ерөнхийлөгч томилогдсон цагт л Украинтай хэлэлцэнэ гэж байсан юм.

Путин ОХУ-ын төрийн телевизэд ярилцлага өгөхдөө “Бид энх тайвны төлөөх аливаа санаачилгад эерэг ханддаг гэдгээ үргэлж илэрхийлж ирсэн. Киевийн дэглэмийн төлөөлөгчид ч мөн тийм бодолтой гэж би найдаж байна” гэжээ. Өмнө нь тэрбээр Украин сонгууль явуулж удирдагчаа томилсны дараа хэлэлцэнэ гэх байр суурь илэрхийлж байсан юм. Украины засгийн газар дайны хууль дор үйл ажиллагаа явуулж байгаа. Тус улсын дайны хууль дор сонгууль явуулахыг зөвшөөрдөггүй.

Украины Ерөнхийлөгч Зеленский мэдэгдэл хийхдээ иргэний дэд бүтцэд цохилт өгч байгааг зогсоох хэлэлцээ хийхэд Киев бэлэн гэсэн байна. Тэр шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Иргэний дэд бүтэц рүү цохилт өгөхөө зогсооцгооё гэх саналыг Украин дэвшүүлсэн хэвээр байгаа. Бид Москвагаас тодорхой хариу авна гэж найдаж байна. Ийм тохиролцоонд хүрэхийн тулд ямар ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэлцээнд ахиц гарна гэх маш тодорхой шинж тэмдэг харахгүй бол Украин, ОХУ-ын дайныг зогсоох хүчин чармайлтаа орхино гэж анхааруулсан байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2025 16:44

Трамп их хурдан , цочмог шийдвэр гаргадаг хүн.
Хэт үл тоомсорлосон байд�##�тай байж болохгүй. Америк , Оросыг хэт авианы б�##�ластик пуужинтай боллоо гэхэд зүгээр суугаагүй нь ойлгомжтой. Тэр дор нь л хэт аваианы зорчигчдын нисэх онгоц хийгээд л туршиж байсан. Батлан хамга�##�ах үйлдвэрийнх нь бөөнөөр үйлдвэрлэх хүчин чад�##� нь өндөр. Хэт бас ч болохгүй. Болгоомжтой байх хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 22, 2025 18:51

Жомбого Трамп

Зочи.з
Зочи.з
4 сар 23, 2025 11:27

Украйны цэргүүд 3н жил гаруйн өмнө анх байлдаж эхлэхдээ л иргэний байгууламжуудыг х�##�хавч болгон ашиглаж ирсэн, энэ нь өнөөдөр ч хэвээрээ байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button