АНУ-ын батлан хамгаалахын сайдыг солих гэж байгаа гэх мэдээллийг Цагаан ордон үгүйсгэлээ

АНУ-ын Батлан хамгаалахын яаманд томоохон үймээн самуун үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний Ардчилсан намын хууль тогтоогчид Батлан хамгаалахын сайд Пит Хэгсетийг огцрохыг уриалж эхэлсэн. Тэгвэл “NPR” агентлаг Цагаан ордон Хэгсетийг солихоор авч үзэж байгаа гэж эх сурвалжаас мэдээлэл авч нийтлэл бичсэн байна.
Үүнийг Цагаан ордон эрс үгүйсгэсэн мэдэгдэл гаргажээ. Доналд Трампын захиргааны Rapid Response нэртэй Х дээрх аккаунт “Буруу. Худал мэдээлэл. NPR агентлаг худал мэдээлэл гаргаж байна. Бид тус агентлагийг худал мэдээллийн нийтэлдэг суртал ухуулгын машин гэдгийг мэднэ” гэжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролин Лэвитт Х дээр нийтлэл оруулахдаа “NPR-ийн мэдээ нь юу ярьж буйгаа огт мэдэхгүй нэгэн нэргүй эх сурвалж дээр үндэслэсэн бүхэлдээ худал мэдээлэл. Ерөнхийлөгч өнөө өглөө хэлсэнчлэн тэр Батлан хамгаалахын сайд Хэгсетийн дэмжиж байгаа” хэмээсэн юм.
Эх сурвалж: Yahoo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
АНУ-д төр засгийн хэмжээнд Жүүдийн нөлөө маш хүчтэй оршдог, АНУ-н ойрхи дорнодод явуулж байгаа бодлогод маш хүчтэй нөлөөлдөг. Саяхан АНУ-н БХЯ-ны Израйль Ираны асууд�##� эрхэлсэн газрын даргаар саяхныг хүртэл Израйлын БХЯ-нд ажиллаж бсан жүүд эмэгтэй томилогдсон нь АНУ-н төр засаг дахь Израилийн нөлөөг илтгэж бн. Пит Хегсэт нь Жүүдийн нөлөөнд таагүй ханддаг нэгэн юм.