Трамп, Зеленский хоёр дахин зөрчилдөв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Крымийн хойгийн асуудлаар зөрчилдсөн байна. Зеленский Крымийн хойгийг ОХУ эзэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаараа Украины дайныг сунжруулж байна гэж Трамп хэлжээ.
Зеленский мягмар гарагт /2025.04.22/ мэдэгдэл хийхдээ Украин хэзээ ч Крымийн хойгийг ОХУ-д өгөхгүй хэмээсэн юм. 2014 онд Украин гарсан томоохон жагсаал, хувьсгалын дундуур ОХУ Крымийн хойгийг цэргийн хүчээр эзэлсэн. Тухайн үед ОХУ Крым рүү цэргээ оруулсныг олон улс зэмлэж байсан юм. Зеленский “Яриад байх зүйл байхгүй. Энэ нь манай үндсэн хуультай харшилж байгаа” хэмээсэн байна. Тэрбээр өөрийн сошиал хаяг дээрээ оруулсан нийтлэлдээ Трампын Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан Майк Помпео 2018 онд “АНУ нь ОХУ Крымийн хойгийг эзлэх гэсэн оролдлогыг няцааж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал сэргэх хүртэл энэ бодлогоо баримтална” гэж бичсэнийг хавсруулсан юм.
Трамп энэхүү мэдэгдэл нь энх тайван тогтоохыг илүү хэцүү болгож буй хурц мэдэгдэл гэж хэлжээ. Тэр цахим орчинд нийтлэл оруулахдаа Крымийн хойг олон жилийн өмнө алдагдсан, одоо яриад байх ч зүйл үгүй гэсэн байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс хэлэхдээ ОХУ, Украин хоёр АНУ-ын дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөх үгүй бол АНУ энэ хүчин чармайлтаа орхих цаг ирсэн гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо орхи, орхи! Дураараа л болцгоог! Чад�##� нь байгаа юм бол цөм цохиод л аваг ээ!!
Жомбого Трамп