АНУ-ын Сангийн сайд Бессент БНХАУ-д тогтоосон татвар тогтвортой бус гэжээ

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент лхагва гарагт /2025.04.23/ хэлэхдээ АНУ болон БНХАУ бие биедээ өндөр татвар ногдуулах нь тогтвортой бус гэжээ. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа хоёр орны хооронд үүсээд буй худалдааны дайныг намдаахад нээлттэй байгаа гэх мессежийг өгч эхэлсэн юм.
Сүүлийн сарын хугацаанд АНУ, БНХАУ хоёр бие биедээ ногдуулсан гаалийн татвар буурч магадгүй гэх итгэл найдвар нэмэгдсэн тул АНУ-ын хөрөнгийн зах зээл өсжээ. Бессент хэлэхдээ худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд БНХАУ-д тавьсан 145 хувь, АНУ-д ногдуулсан 125 хувийн гаалийн татвар буурах хэрэгтэй гэсэн юм. Гэхдээ Трамп тариф бууруулах алхмыг ганц талын байдлаар хийхгүй гэдгийг Бессент онцолжээ.
Хэлэлцээний асуудал дээр мэдээлэлтэй эх сурвалж хэлэхдээ Цагаан ордон Бээжинтэй хэлэлцээг урагшлуулахын тулд БНХАУ-д ногдуулсан гаалийн татварыг их хэмжээгээр бууруулах тал дээр ярилцахад бэлэн гэсэн байна. Тэр эх сурвалж татварыг хэр зэрэг бууруулахад бэлэн байгаа тал дээр мэдээлэл өгөөгүй ч “Wall Street Journal” тарифыг 50 хувь хүртэл бууруулж магадгүй гэж нийтэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
ТАЛУУД ХОЁУЛАА ЗЭРЭГ 100 ХУВИА ХАСЧИХАД Л ШИЙДЭГДЭНЭ БИЗ ДЭЭ