БАЙР СУУРЬ: Тэтгэврийн зээлийг тэглэх нь ЗӨВ ЭСВЭЛ БУРУУ

Ерөнхийлөгч Х.Баттулга “Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэсэн билээ. Үүнтэй холбогдуулан нийгэмд хоёр талын талцал, маргаан үүсээд буй. Мөн эдийн засагчид, улс төрчид янз бүрийн байр суурийг илэрхийлж байна.
-САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДООС АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЭД ЗОГСОХГҮЙ, УРАМШУУЛАЛ ХҮРТЭЭХ БОЛОМЖТОЙ-
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн гэхээсээ илүү ҮАБЗ-өөс гаргасан шийдвэр. Байгалийн баялагийг ард түмэнд хүртээх олон арга хэлбэр бий. Ахмадуудад чиглэсэн зээл тэглэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зөв гэж бодож байна. Нэг хүний хэдий хэмжээний зээл тэглэх вэ зэргийг УИХ-аар орж ирэх үед нь нарийвчлан ярих нь зүйтэй. Цаашид тэтгэврийн зээлийг яах вэ гэдэг асуудал давхар яригдах байх. Салхитын мөнгөний ордоос ахмадуудын зээлийг тэглээд зогсохгүй зээлгүй настнуудад урамшуулал хүртээх боломжтой.
-ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙМ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ-
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: ҮАБЗ ширээ тойрч суугад мөнгө санхүүтэй холбоотой асуудал шийдчихдэг бол энэ улс оронд замбараагүй байдал үүснэ. Зээлээ хаалгах гэж байгаа хүмүүс баярлах нь лавтай. Судалгаагаар энэ зээлийг үр хүүхдүүд нь хэрэглэсэн байдаг. Өр дарах нэрээр 700 тэрбум тарааж байхаар эдийн засагт даацтай зүйл хийх хэрэгтэй. Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Үнэхээр өр тэглэвэл УИХ-аар орж байж шийдэгдэнэ
-УЛС ОРОНДОО ЗАЛУУ НАСАА ЗОРИУЛСАН ХҮМҮҮС ТӨРДӨӨ ҮНЭЛЭГДЭН ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ-
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж Их хуралд танилцуулах шаардлагатай боллоо. Одоогоор 231 ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв.
-ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ ГЭДГИЙГ БАТТАЙ ХЭЛЬЕ-
Нийгэмд тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хамгийн их эргэлзээ үүсгээд буй дөрвөн асуултыг жиргээч Сангийн сайдад дайжээ. Тэтгэврийн зээл тэглэх эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ? Төсөвт яаралтай тодотгол хийх үү? Тодотгол хийж, зардал нэмэгдүүлж шийдвэл ирэх оны төсвийн алдагдал 3 их наяд төгрөгт хүрнэ, зөв үү? МАН-ын ЗГ энэ асуудлаар ярилцсан уу? хэмээн асуужээ.
Харин ҮАБЗ дээр гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд мэдээгүй байсан гэдгээ жиргээгээрээ илэрхийлжээ. Тэрбээр “Шинэ оны мэнд хүргэе. Таны асуултанд хариулъя. Энэ өр тэглэх талаар та бид 2 бараг адилхан мэдээлэлтэй байна. Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье. Хариу өгөхгүй удсанд уучлаарай, шинэ онд гар утсаа бага хэрэглэнэ гэж бодсон юмсан” хэмжэн Сангийн сайд мэдэгдсэн байна.
-ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮМ УУ ЗАСГИЙН ГАЗРААС ОЙРЫН ХУГАЦААГД ӨРГӨН БАРИХ БАЙХ-
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудал албан ёсоор МАН-ын бүлгээр ороогүй. УИХ-ын дарга, намын хүрээнд ярьж байсан асуудал бол ярьж байгаа. Гэхдээ яг ингэж тэтгэврийн зээлийг тэглэх тухай яриагүй. УИХ-д ч энэ талаар ямар нэгэн хууль өргөн бариагүй, эдийн засгийн нарийн тооцоолол хийгээгүй байгаа. Ингэхээр тодорхой ярих зүйл алга. Ойрын хугацаанд Ерөнхийлөгч юм уу, Засгийн газраас өргөн барих байх.
-ТӨРД АХМАДЫН ТЭТГЭВРИЙГ ТЭГЛЭХ 776 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА УУ-
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэх бол зээл аваагүй ахмад настныг мөн орхиж ялгаварлаж болохгүй. Тэдэнд мөн зээл авах боломж олгодог уу, эсвэл мөнгийг нь олгодог уу боломж олгох ёстой. УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Би эрх баригчдаас хоёр асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү. Хоёрдугаарт, төрд 230 мянган ахмадын тэтгэврийг тэглэх 776 тэрбум төгрөг байна уу. Хэрэв мөнгө нь байгаа бол сар шинээс өмнө ахмадуудад зээлийг нь тэглээд, зээл аваагүйд нь мөнгийг нь өгөх хэрэгтэй. Иймээс би 776 тэрбум төгрөг байна уу, хэзээ өгөх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэдэг асуудлыг эрх баригчдад хандан тавиад байгаа юм.
-ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДЫН ӨГСӨН МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ИЙМ ЗҮЙЛ ЯРЬСАН-
УИХ-ын гишүү, АН-ын дарга С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байх шиг харагдаж байна. ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэрээ яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ. Салхитын мөнгөний хөрөнгө оруулагч нь гадныхан. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ зэрэг нарийн тооцоо судалгаа мэдэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй зөвшөөрсөн. Ерөнхийлөгч төсөвт оролцох эрхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮҮХЭД ХӨГШИДӨӨ ДЭНДҮҮ ИХ ЯЛГАВАРЛАЖ БАЙНА ДАА ЭНЭ ЗАСАГ ТӨР......
ХҮРЭЛСҮХ ЗАНДАНШАТАР НАР НӨГӨӨ ХЭДИЙГЭЭ "20 ОНД СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ ШҮҮ" ГЭЖ ДАРАМТАЛЖ БАЙГААД Л НӨГӨӨ ХЭДЭЭ ГАР ӨРГҮҮЛЖ ХУУЛИА ГАРГ
ard tumen yaduu bgaa ni unench uls zeeliig tuluh buruu
Zeeliig teglehiin orond bolomj baigaa bol tetgever tetgemjiin dood hemjeeg l nemchih.uls oron dayar ard tumnee taltsuulaad herelduulchiin
Тэтгэвэрийн зөрүү бол зээлээс илүү ярих зүйл шүү. Өр зээл бол хувь хүн өөрийн асуудал. Зөрүү бол төрийн алдаа.
Zeel tegline gej tenegtej baihaar tgj l Ahmaduuidaa hair zarlamaar baigaa buguud mungutei um bol tetgeveriig n nemchin l de .
Зээл тэглэх биш улс орныхоо гадаад өр бууруулах ёстой. Хэрэв ахмадууддаа өгөх бол бүх ахмадууддаа жигд өгөх нь зүйтэй.
Хүүхэд хөгшидөө ялгаад хэрэггүй. Хүний төлөө зээл авчихсан биш. Зээл тэглэхийн оронд бүх ахмаддаа жигд хувааж өгөх ёстой
oppshorchiin monhoor bol uahavgehsen hogshuudeer banbai barij songuuliinhaa mongiih bosgoh genedee edend mongo ugaah arga l oldoj baiwal bol
Батзандан 9 нд жагсаал хийх байлаа. Мэдрэмж дутаж байна.