Кашмирт гарсан халдлагад Пакистан буруутай гэж Энэтхэг мэдэгдлээ

Мягмар гарагт /2025.04.22/ Кашмир нутгийн Энэтхэгийн эзэмшдэг хэсэгт террорист халдлага гарч 26 хүн амь үрэгдсэн. Хэрэгтнүүд мөн 17 хүнийг гэмтээсэн байна. Уг хэрэгт Энэтхэг улс Пакистаныг буруутгаж дипломат харилцааны цар хүрээгээ бууруулж, хоёр дайныг давсан ус хуваас гэрээг цуцалжээ.
Кашмирт аялж явсан жуулчид руу халдсан тэрхүү хэрэг нь сүүлийн хэдэн жил үзэгдээгүй хор хөнөөлтэй байв. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Шинэ Дели хотод лхагва гарагт /2025.04.23/ хэвлэлийн бага хурал хийхдээ Пакистаны эсрэг дипломат арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Нарендра Модигийн зарласан засгийн газрын ээлжит бус хурлаар уг халдлагыг Пакистантай холбоотой гэж үзсэн байна. Гэхдээ Энэтхэгийн засгийн газар үүнийг батлах ямар нэгэн баримт дэлгээгүй юм.
Пакистан өнөөдөр /2025.04.24/ мэдэгдэл хийхдээ Энэтхэгийн авч буй арга хэмжээнд бүрэн хариу өгнө гэжээ. Мөн Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Мохаммад хэлэхдээ эмгэнэлтэй террорист халдлагыг Энэтхэг улс гэрээгээ цуцлах шалтгаан болгон ашиглалаа хэмээсэн байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.