Нийгэм мэдээ
"Хаан Банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

”Хаан Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болов.
“Хаан Банк” ХК-ийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Хаан Банкны Сөүл оффисын хаан театрт амжилттай болж өндөрлөлөө.
Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа.
Үүнд:
- “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
- “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
- 2024 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
- “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-иас “Банкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан”-гийн дүгнэлтийн танилцуулга. Мөн тус хуралд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болно.
- “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлав.
- ТУЗ-ийн 2025 оны зардлын төсвийг батлав.
- “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг батлав.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch