Трамп: Владимир, одоо боль

Пүрэв гарагт /2025.04.24/ ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэлд Киевт агаарын цохилт өгсний улмаас 12 хүн амь үрэгджээ. Энэхүү халдлага ОХУ-ын арми жил гарснаас хойш Киевт өгсөн хамгийн том агаарын цохилт болов. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цохилтыг шүүмжилж мэдэгдэл хийхдээ “Владимир, одоо боль” гэжээ.
Трамп Цагаан ордонд цугласан сэтгүүлчдэд хэлэхдээ түүний захиргаа ОХУ-д их хэмжээний шахалт, дарамт үзүүлж байгаа хэмээж халдлагыг буруушааж буйгаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэр нэмж хэлэхдээ энхийн хэлэлцээнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан, Кремль дайныг зогсоож, бүхэл бүтэн улс орныг эзлэх гэж байснаа зогсоосон нь нэлээд том буулт гэжээ. Трамп “Ойрын хэдэн өдөр маш чухал байх болно. Уулзалтууд яг одоо явагдаж байгаа. Тохиролцоонд хүрнэ гэж би бодож байна. Хэлэлцээнд хүрэхэд маш ойртсон гэж бодож байна” хэмээсэн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гарагт /2025.04.24/ “CBS News” агентлагтай ярилцахдаа хэлэлцээний хүчин чармайлт зөв чиглэлд явж байгаа гэхдээ зарим зүйлсийг нарийн тодруулах шаардлагатай гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.