БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг прокурорууд авлигын хэрэгт буруутгалаа

Пүрэв гарагт /2025.04.24/ БНСУ-ын прокурорууд ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгасан байна. Прокуроруудын үзэж буйгаар тэрбээр хүргэн асандаа агаарын тээврийн компанид албан тушаалтай болоход тусламж үзүүлсэн аж. Мүн Жэ Ин нь 2017-2022 оны хооронд БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Уг хэрэгтэй холбогдуулан хууль тогтоогч асан, “Thai Eastar Jet” агаарын тээврийн компанийг үүсгэн байгуулагч И Сан Жиг хахууль авч, итгэл эвдсэн хэрэгт прокурорууд буруутгажээ.
“Thai Easter Jet” Мүн Жэ Ин болон түүний охин Да Хэ нар Сэо овогтой эрэгтэйгээс (Да Хэгийн экс нөхөр) цалин болон бусад төлбөр хэлбэрээр авлига авсан гэж буруутгасан юм. 2018 онд тус компанийг үүсгэн байгуулсан И Сан Жиг “Korea SMEs”, “Startups Agency” компанийн захирал болсны дараа Сэо “Thai Easter Jet”-ийн захирал болсон аж. Прокуроруудын үзэж буйгаар И Сан Жи тэдгээр компаниудын захирал болсны хариуд Сэо тус агаарын тээврийн компанийн захирал болсон байна. Сэо тухайн үед агаарын тээврийн салбарт туршлага дутмаг юм.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөдүүд бол тэмцэж чаддаг, босч чаддаг, эсэргүүцэж чаддаг, нэгдэж чаддаг, жагсч чаддаг, хариуцлага тооцож чаддаг, ардчил�##�аа хамга�##�ж чаддаг жинхэнэ азарган улс. Хажууд нь хойдууд нь гэж нэг унхиагүй тархиа уга�##�гачихсан хамгийн усан тэнэг ард түмэн. Ганцаараа идээд тарг�##�сан үхэж байсан хар бүдүүн пи�####�гаа бурханчлан тахин шүтсэн, тэр бүдүүн пи�####� нь ам руу нь хоол х�##�багадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.