Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистан Энэтхэг онгоцнуудыг агаарын орон зайг нь ашиглахыг хориглолоо

Энэтхэг улс ус хувааж хэрэглэдэг чухал гэрээг түдгэлзүүлсний дараа Пакистан Энэтхэг онгоцнуудыг агаарын орон зайг нь ашиглахыг хориглосон байна. Цөмийн зэвсэгтэй хоёр орны хооронд үүсээд буй дипломат харилцааны хямрал мягмар гарагт /2025.04.22/ Кашмирт гарсан террорист халдлагатай холбоотой. Кашмир нутгийн Энэтхэгийн удирддаг бүсэд террорист халдлага гарсны улмаас 26 хүн амь үрэгдсэн.

Хэрэгтнүүд эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдийг тусгаарлаж, эрэгтэйчүүдийг хөнөөхийнхөө өмнө нэрийг нь асуусан юм. Гэрчүүдийн хэлснээр халдагчид эрэгтэйчүүдийг Исламын шашны эшлэл хэлэхийг шаардаж, чадаагүй хүмүүсийг нь буудаж хөнөөсөн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди засгийн газрын ээлжит бус хурал зарлаж, тус чуулганаар хэрэг Пакистантай холбоотой гэж үзсэн юм. Үүний дараа Энэтхэг улс Пакистантай ус хувааж хэрэглэдэг гэрээг түдгэлзүүлсэн. Моди халдлагыг үйлдсэн этгээдүүдийг “Энэ бусармаг үйлдлийн ард байгаа хүмүүсийг хуулийн өмнө шийтгэнэ. Тэднийг өршөөхгүй, тэдний хорон үзэл хэзээ ч бүтэхгүй. Терроризмтэй тэмцэх бидний зорилго илүү хүчтэй, шийдэмгий боллоо” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 26, 2025 11:36

Монголчуудын хүүхдийг тахин шүтэх үзэл Turkish Airlines-ыг доош нь татаж чадахгүй.

Зочин
Зочин
4 сар 27, 2025 11:38

Энэтхэг онгоц гэнээ. Монгол онгоц гэж бас байх уу?

Холбоотой мэдээ

Back to top button