АНУ-ын шүүгч Эль Сальвадор руу албадан гаргасан өөр нэг цагаачийг буцааж авчрахыг тушаав

АНУ-ын холбооны шүүгч Стефани Галлахер Доналд Трампын захиргаанд Эль Сальвадор руу албадан гаргасан өөр нэг цагаачийг буцааж авчрахыг тушаасан байна. Тодруулбал 20 настай Кристиан гэх нэртэй Венесуэль залууг алдабан гаргасан нь шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэж Галлахер үзжээ.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Галлахер баталсан шүүхийн шийдвэр нь Кристиан орогнол хүсэн гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэсэн байна. Шүүгч Галлахерийн гаргасан шийдвэр нь Трампын захиргаа болон холбооны шүүхүүдийн хооронд цагаачлалын хуулийн хэрэгжилттэй холбоотой ээлжит маргаан боллоо.
Кристианаас гадна Сальвадор гаралтай Килмар Абрего Гарсиаг буцааж авчрах ёстой гэж АНУ-ын дээд шүүх үзсэн байгаа. Трампын захиргаа Гарсиаг Эль Сальвадор руу буцаасан нь алдаа байсан гэж хүлээн зөвшөөрсөн. Шүүгчийн хэлж буйгаар Трампын захиргаа түүнийг буцааж авчрах тушаалыг биелүүлэхийн тулд бага хүчин чармайлт гаргаж байна гэж үзэж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп