Гадаад мэдээДЭЛХИЙ

Калифорнийн эдийн засаг Японыхыг давжээ

АНУ-ын Калифорни мужийн эдийн засаг Японыхыг давж, дэлхийн дөрөв дэх хамгийн том эдийн засаг болсон гэж тус мужийн дарга Гавин Ньюсом пүрэв гарагт /2025.04.24/ мэдэгджээ. Олон улсын валютын сан болон АНУ-ын Эдийн засгийн шинжилгээний товчоо гаргасан мэдээллээр бол Калифорнийн эдийн засаг 4.1 их наяд ам.доллар хүрсэн байна. Харин Японы эдийн засаг 4.02 их наяд ам.доллар юм.

Дэлхийн хамгийн том гурван эдийн засагтай улс бол АНУ (29.18 их наяд ам.доллар), БНХАУ (18.74 их наяд ам.доллар), Герман (4.65 их наяд ам.доллар). Калифорни нь АНУ-ын энтертайнментын салбарын төвөөс гадна технологийн томчуудын эх нутаг билээ. Мөн тус муж нь АНУ-ын хөдөө аж ахуйн хамгийн том үйлдвэрлэгч орон.

Ньюсом хэлэхдээ “Калифорни дэлхийтэй хөл нийлүүлэн алхаад зогсохгүй олон улсын хурдыг тогтоож байна. Бид оршин суугчдадаа хөрөнгө оруулж, тогтвортой байдлыг эн тэргүүнд тавьж, инновацын хүчинд итгэдэг учир эдийн засаг маань хөгжиж байна” гэжээ. Тус мужийн эдийн засаг 2024 онд 6 хувь өссөн нь дэлхийн томоохон гүрнүүдийн өсөлтийг давсан үзүүлэлт юм. Харьцуулбал өнгөрсөн жил АНУ 2.8 хувь, БНХАУ 5 хувь өссөн.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button