Top StoriesНийгэм мэдээ

Газар тариаланчид: Энэ салбар уналтад орчихоод байхад тариалан тарьж, гурил үйлдвэрлэх хэрэг байна уу

2024 онд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Гэтэл хууль хэрэгжсэн 365 хоногт үндэсний үйлдвэрлэгч нарын хөдөлмөр үнэгүйдэж, нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг дагуулж эхэлсэн. Үүний нэг нь газар тариаланчид буудайгаа борлуулах зах зээлгүй болж, арай ядан амиа тээхэд хүрэв.

Тариаланчидтай холбогдож, одоогийн бодит нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.

Газар тариалангийн салбарт 50 жил тасралтгүй ажилласан ахмад тариаланч Ч.Пэрэнлэйтэй тариалангийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.

-"Импортоор буудай ороод ирэх юм чинь, эргэн төлөлт хийж чадахгүй байх" гээд банкууд зээл өгөхөөс болгоомжилж байна-

-Юуны өмнө газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтүүдийн талаар яривал?

-Газар тариалан сүүлийн 4-5 жилд эрчимжсэн. Мэдээж энэ маань “Атрын III аянаас” эхлэлтэй. Хөтөлбөрийн шууд зохицуулагч нь тухайн үеийн ерөнхий сайд байсан учраас ажил хурдан явагдаж 2008 оноос үр өгөөжөө өгч эхэлсэн.  2006 онд 74 мянган тонн ургац авч байсан бол өнөөдөр 500 мянга гаргаад авч байна.

 Нэгдүгээрт бид газар тариалангийн эргэлтийн талбайг нэмсэн. 2005 онд бид 300-400 мянган га ашиглаж байсан бол одоо 700 гаран мянга болсон.  Хоёрдугаарт техник, технологийн шинэчлэл хийсэн. Гуравдугаарт тариалан дэмжих сангаар дамжуулаад тариаланчдын хураасан ургацыг төр худалдаж авдаг болсон нь маш чухал алхам.  Тушаасан буудайнд нь төрөөс урамшуулал олгодог болсон нь тариаланчдын ажил эрхлэх  сонирхлыг нэмэгдүүлсэн. Газар тариаланд орж ирэх хувь хүн, аж ахуй нэгжүүдийн тоо ч өссөн. Түүнчлэн байгаль, цаг уурын нөхцөл таатай болж дулааны нийлбэр сайжирсан. 

Ер нь газар тариалан өсөж буурах нь амархан салбар. Тэгэхээр тогтвортой бодлого, дэмжлэг хэрэгтэй байдаг. Ялангуяа борлуулалт маш чухал. Ямар ч улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын нөлөөнөөс бүтээгдэхүүнээ хамгаалдаг. Бид жилийн нөөцтэй болчихсон байтал гаднаас хямд үнэтэй гурил, будаа ороод ирэхээр энэ зах зээл цохигддог. Хэрэв импортын нөлөөнөөс хамгаалж чадвал газар тариалангийн салбар цаашдаа хөгжинө.

-Энэ хавар хэчнээн га газарт үр тариа тариалахаар төлөвлөсөн бэ?

-Манай компанийн хувьд 3000 мянган га талбайд тариалахаар төлөвлөсөн. Үүний 2500 га-д нь улаанбуудай, 500 га-д рапс тарихаар төлөвлөөд байгаа.

-Үр тариа эрхлэгчдийг гурилын үйлдвэрт боломжийн үнээр нийлүүлдэг хэдий ч үйлдвэрүүд цааш нь олон нугалж нийлүүлдэг. Энэ асуудалд та бүхэн хэрхэн хандаж байна?

-Үүнийг мэргэжлийн байгууллага л шалгаж тогтоох байх. Бид будаагаа 900 мянгаас 1 саяын хооронд л өгч байгаа. Гурилын үйлдвэрүүдийг муулж болохгүй. Одоо л гурилын үйлдвэрүүд хөл дээрээ зогсоод бидний мөнгийг будаа авсан үедээ тухайн жилдээ багтааж өгдөг болчихоод байгаа юм. Бид хуучин гурилын үйдвэрт будаа өгчихөөд хойтон хавар болтол цувуулж авдаг байсан. Иймд гурилын үйлдвэрийг муу хэлж болохгүй болчихоод байгаа юм.

Гурилын үйлдвэр, тариаланч хоёрын дунд лабораторын янз бүрийн асуудал байдаг. Бид тэр асуудлыг улсын төв лабораторид хүртэл өгөөд шалгуулчихдаг.

-Засгийн газраас импортын гурилыг тэглэх шийдвэрийг гаргасан. Үүнээс болоод иргэд хямд гурил авахыг илүүд үзнэ. Тэгэхээр дотоодын тариаланчид, гурил үйлдвэрлэгчид үнийн хувьд уян хатан хандах уу, ер нь хэр байна вэ?

Импортоор 200 мянга гаруй тонн будаа оруулах шийдвэр гаргасан. Тэр шийдвэр хоёр жил дараалан тариаланчдын борлуулалтад маш их нөлөөлсөн. Одоо гурилын татварыг тэглэж, гурил ороод ирсэн. Ингэснээр газар тариалангийн салбар дахин уналтад орж байна. Бид нар хоёр жил үйлдвэрлэл явуулж байж нэг жил ургац авдаг. Ийм урт хугацаанд үр дүнгээ өгдөг.

Бас үүнийг ярихгүй өнгөрч болохгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2023 онд байх газар тариалангийн салбарынхан 100 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ хэмжээгээр бид техник, үрээ шинэчилсэн, бордоогоо бэлдсэн. Энэ зээл өнгөрсөн оны долоо, наймдугаар сараас төлөгдөж эхэлнэ. Гэтэл өнөөдөр бид дахин зээл авч, хаврын тариалалтын ажлаа эхлэх гэж байхад арилжааны банкууд “Гурилын импортын татварыг тэглэсэн танай будаа борлогдохгүй болох нь, зээл авлаа гэхэд төлөхөд хүндрэл үүснэ" гэж болгоомжилж байна. Нэг сайн ажлаа нөгөөгөөр унагааж болохгүй баймаар сан.

Монголд нийт 420 тариаланчид байдаг. Гурилын татвараас болоод бүгдэд нь л асуудал үүссэн. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд ганц хоёр үйлдвэрүүд хаалгаа барьсан. Бодоод үз дээ. Дотоодын үйлдвэрлэгчид шүү дээ. Энэ бол маш хүнд хэцүү зүйл. Гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаасаа улаан буудай авахаа больчихвол бид яг яах билээ. Модоо барина. Гурилын үнийг буулгаад импортын гурил оруулж ирж болно. Оруулж ирээд намар буудайг нь хүмүүс худалдаж аваад л нөөцлөх юм бол бидэнд яриад байх зүйл алга. Ард түмэн хямд гурил идэх л ёстой шүү дээ. Заавал 3000-4000 мянган төгрөгийн гурил биш тэр 1800 төгрөгийн гурил идэж болно. Гэхдээ Оросын гурилууд үнэн хэцүү. Хүний юм гэж хүнийх л байдаг.

-Ер нь тариаланчдад жилийн жилд тулгарч байгаа асуудал нь юу байна вэ. Энэ салбарт боловсон хүчин хангалттай байж чадаж байна уу?

-Бидний хувьд жил бүр тохиолдож байгаа хамгийн хэцүү асуудал бол импортоор авч байгаа зүйлсийн бүгдийнх нь үнэ өсөж байгаа явдал. 2008 онд 1200 төгрөгийн шатахуун хэрэглэж байсан бол өнөөдөр 4200 төгрөг болсон байх жишээний. Тэр үед бид нэг техникийг 280 мянгаар авч байсан бол өнөөдөр 460 мянгаар авч байна. Үүнээс гадна хэдхэн жилийн өмнө 200 төгрөгөөр авч байсан зүйл өнөөдөр 200 мянга болсон зэрэг төгрөгийн ханш алдагдаад мөнгө үнэ цэнгүй болоод байгаа нь хамгийн том асуудал болоод байна.  

Харин боловсон хүчний хувьд мэдлэгтэй багш нарыг тариалангийн ажилгүй өвлийн цагт хөлслөөд орон нутгаар сургалт явуулж болно. Тэгэхгүй бол компаний захирал, нэг том трактортай үлдэх болчихоод байна.  Газар тариалан улирлын ажил учраас ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч хүнийхээ төлөө бас ажилламаар байна.

Гурилын татварыг хөнгөлснөөс хойш "Энсада Истерн" ХХК болон "Эрдэнэт Фүүдс" ХХК гэсэн гурилын үйлдвэрүүд хаалгаа бариад, дампуурлаа зарласан юм. "Энсада Истерн" ХХК бол "Өсөг" гурилыг үйлдвэрлэдэг байсан бол "Эрдэнэт Фүүдс" ХХК "Хишиг" гурилын үйлдвэрлэж, иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг байв.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд газар тариалан эрхэлдэг Х.Цэндтэй холбогдож, тариаланчдын өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр, сүүлийн 30 жилийн хугацаанд газар тариалангийн аж ахуй эрхэлж байгаа юм.

-Улаанбуудайгаа борлуулах зах зээл нь байхад л хангалттай-

-Гурилын татварыг тэглэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөдрийн тариаланчдад ямар асуудал дагуулж байна вэ?

-Би 500 га талбайд улаанбуудай тариалдаг. 100 га талбайд ургамлын тосны ургамал тариалдаг. Ерөнхийдөө татварын асуудал үүсэж эхэлснээс хойш юмс нэлээн хүндэвтэр байна. Монголд байх гурилын үйлдвэрүүд аль чадлаараа улаанбуудай авах гэж хичээж байгаа. Гэхдээ өмнөх шиг боломжийн үнээр авч чадахгүй. Илүү хямдхан л авч байна. Үнэнээ л хэлье. Би 4-5 ажилтантай. Тариалангийн үеийн ажлын зардал гэх мэт зүйлсээ арай ядан л олж байна. Энэ жил ч тариалан хийх хэрэг байна уу гэж бодож байна. Гэхдээ сүүлийн 30 жил тариан талбайд ажилласан болохоор бас хэцүү юм. Үүнээс өөр юу ч хийж чадах билээ дээ.

-Тантай энэ салбарт ажилладаг хүмүүс ямар байр суурьтай байна вэ?

-Ялгаагүй дээ. Яах вэ, гурилын үйлдвэрүүд аль болох улаанбуудайгаа авах гэж хичээдэг. Гэхдээ яаж ийгээд л үнийг нь багасгана. Хорогдол их гаргана. Гадаадаас нэн ялангуяа Оросоос түүхий эд нь хямдавтар ороод ирэхээр бид хэд ажилгүй болчихож байгаа юм. Оросоос орж ирж байгаа түүхий эд инээдтэй шүү дээ.

-Инээдтэй гэдэг нь?

-Муу л байхгүй юу. Чанар муутай. Уг нь эх орондоо үйлдвэрлэсэн улаанбуудайгаар эх орондоо үйлдвэрлээд түүнийгээ иргэддээ борлуулвал, хэрэгтэй юм. Ойрдоо бүр хэлэх үг олдохгүй юм.

-Тариаланчдад нэн хэрэгтэй тусламж юу байна вэ?

-Буудайгаа борлуулах зах зээл шүү дээ. Өөр юу ч биш. Олон жил тариалангаа эрхэлсэн юм байна. Зах зээл нь байгаад хий дэмий шаталтгүй л байхад бид сайн бүтээгдэхүүнээ өөрсдөө гаргаж чадна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2025 07:55

bolihgui yu hen guigaad bgaa um,. shulaachiud

Зочин
Зочин
4 сар 28, 2025 08:02

Үхдэл улс төрчид нь с�##�бараа унагаад эргүүтээд байх юм

Зочин
Зочин
4 сар 28, 2025 10:25

БИТГИЙ ДОНГОС УНАЛТАНД ОРНО ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ГАДНААС ХЯМДХАН ГУРИЛ ОРУУЛААД ИРЭХЭЭР ҮХЛЭЭ ЮУ АЦНУУДАА ХАРИН Ч ҮНЭЭ БУУЛГААД ЖИНХЭНЭ ӨРСӨЛДӨӨЧ ЧАДАХ УУ? ТААНУУД ДАНГААРАА МОНОПОЛ ЭРХ ЭДЛЭХ БОЛОМЖИЙГ ЧИНЬ БИ ХААЛАА ҮХЛЭЭ ЮУ ЧАДАХГҮЙ БОЛ БОЛЬЧИХ ТӨМС НАРИЙН НОГОО ТАРЬ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦГА ЦАРАЙЛААД ЭНЭ ТЭНД ЖИЖҮҮР ИХ ХОТОД ИРЖ ГУДАМЖНЫ ХОГ ШҮҮРД. БАРИЛГЫН САЛБАРТ ТУСЛАХ АЖИЛЧНЫ ОРОН ТОО ХОГ НЭГЭЭРЭЭ БАЙНА ИРЭЭД АЖИЛЛА ЦАЛИН САЙТАЙ ӨДРИЙН 100 МЯНГЫГ ӨГЧИЙ ШАВАР ЗУУРНА ТООСГО ЗӨӨНӨ БАРИЛГЫН ХОГ ЦЭВЭРЛЭНЭ АЧНА БУУЛГАНА ТОХИРОХ УУ? ХЭРВЭЭ ДАМПУУРААД АЖИЛГҮЙ БОЛОХ АВААС ИРЭЭРЭЙ ЯМАРТАЙ Ч МӨНГӨӨР ТАСРАХГҮЙ ШҮҮ.

zochin
zochin
4 сар 28, 2025 11:22

Ard tumniig huuraahaa boli. UREE uursduu beld tegeed daraa ni yahaa shiid

Зочин
Зочин
4 сар 28, 2025 11:59

Худлаа яриад яахавдээ. Иргэдийн ихэнх нь дотоодын гурилаа хэрэглэж байгаа шүү дээ. Дахиад гурилын үнээ нэмчихгээд үзээд байх шиг байна. Иргэдээ ингэж дарамт�##�ж болохгүй байхаа.

Зочин
Зочин
4 сар 28, 2025 12:27

Чухам аа чухам. Хэрэг байна уу? Дэлхийн зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр өртөгтэй гурилыг эгэл бид ч хүчрэхээ байлаа. Евразиас хямд гурил оруулж ирье ээ!

Зочин
Зочин
4 сар 28, 2025 12:41

Гадны гурилаас хямд өг, ингэж л гадны бараанаас хамга�##�агдана. Гаднаас оруулахгүй тэгээд дотоодын гурилыг тэнгэр үнээр зарахаар хэн хөгжих үү.

Иргэн
Иргэн
4 сар 28, 2025 14:40

Гурил будаагаар улсаас олон жил татаас авч тэрбумтан болцгоосон мафиууд одоо болно дуугүй байсан дээр байх!!! Яаахаа �##�дсан баян тари�##�анчидтай Монгол улс!!!

чимэд
чимэд
4 сар 28, 2025 14:47

шун�##�ын тулам болсон гурил үйлдвэрлэгчид ард иргэдээ хэзээч бодож байгаагүй газар тари�##�ан эрхлэгчид бүгд УИХ-н гишүүд сайд дарга нар хөдөөгийн иргэдийн тариан т�##�байг булааж авчихаад улам л шунаад бөөн цөм мөнгө хийж хэмх баяжих янз бүрийн цуурх�##� тараах юм УИХ-н гишүүд тэдний хамтрагчид худлаа юмыг хөөргөдөөд хичнээн удаа хөнгөлөлт эдлэв .Та нар г�##�зуурч байна шүү Тари�##�анчид гэж өөрсдийгөө нэрлэсэн олигархи бузрууд одоо болноо цадаж үз Иргэдэд т�##�байг нь буцааж өг Газар тари�##�ангийн с�##�барыг тэд авч явж чадна Одоо ч энэ с�##�бар унаагүй

Irgen
Irgen
4 сар 28, 2025 16:27

gurilaa uildwerlhgui bhgui yu ta nar ymar hyamd guril uildwerleh bishde gadad guril ni barag hyamd bga yum bishv tamine

Би гөлөг
Би гөлөг
4 сар 28, 2025 16:54

Гөлөгнүүд хууль гарч байх үед ман ялна гээд бүгд гөлөг царайлчихаад одоо олон юм гуцаж. Хохь ман тайгаа яв тэгээд үхцэгээ

Гүнээ
Гүнээ
4 сар 28, 2025 17:39

Орос гурил сайн2.үнээ жоохон буулгаад өрсөлдөхүйц байхын бол бид хэд чинь дотоодын гурилаа л авч идиишт.манайх лав байнга өег гурил авдаг.үнээ боломжиин бариад л байдагшт.

Зочин
Зочин
4 сар 28, 2025 17:52

Манай улаанбуудай тари�##�даг ААН үүд гадаадаас 70-90 цн ургац хураан авдаг хүчин чад�##� өндөртэй маш өндөр үнэтэй техник тоног төхөөрөмж авдаг. Энэ нь манайх шиг цаг агаарын та�##�амжгүй нөхцөлтэй га гаас 8- 25 цн ургац авдаг технологид тохиромжгүй эвдрэл гэмтэл гарч сэлбэгээ өндөр үнээр авч буудайн үнийг нэмэгдүүлж, гурилын үйлдвэрүүд нь ашгаа нэмж гурилын үнийг хаөрөгдүүдэг гэж бодож байна.

Зочин
Зочин
4 сар 28, 2025 23:06

Ха ха пялдага новш гэж

Төмөр
Төмөр
4 сар 29, 2025 01:28

ДОТООДЫН ГӨЛӨГНҮҮД ҮНЭ ХӨӨРӨГДӨХӨӨС ӨӨР ЗҮЙЛ МЭДЭХ БИШ.ИМПОРТЫН ГУРИЛ МАШ ЧУХАЛ.ГУРИЛАА ИМПОРТООР ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин
4 сар 29, 2025 11:35

Зүгээр бусдын төлөө хийхэд сэтгэл сэргээд ирнэ дээ. Ийм л сэтгэл хэрэгтэй . Тэрнээс өнөөдөр ашиг харв�##� ийм эдийн засаг тогтворгүй үед сэтгэл байхгүй бол ажил ургаш явахгүй шүү. Монгол хүмүүс монгол эх орныхоо бүтээгдэхүүнийг авч иддэг. Монгол гурил их гоё амттай

Зочин
Зочин
4 сар 29, 2025 18:32

Хүн.бүр.саахартхй.үед.гурил..бүтээгдэхүүн.гоймонгоо.уурагжуулаач..өндөгнии.гурил.ыдаг.уу

zochin
zochin
4 сар 29, 2025 22:08

ҮНЭЭ ТУЛТАЛ НЭМДЭГ ЛУЙВАРЧИД АРД 126 ХУЛГАЙЧИЙН ХЭДЭН АВИЛАГЧИН ГИШҮҮД БАЙГАА

Зочин
Зочин
5 сар 1, 2025 08:13

Яасан эмзэг дэлбээнүүд бэ. Та нар шиг ашигтай с�##�бар ховор шүү. 10, 20 жил эрхэллээ, хэдхэн сар га�##�ийн татвар тавьхад үхлээ юу луйварчидаа. Иргэд дотоод гурилаа идэж бга, баянөлгий хасагууд л орос гурил идэж бга байх. Луйварчид үгсэн хуйв�##�даж байгаад хөнгөлттэй зээл хөтөлбөр хусах, үнээ нэмэх бодолтой бна уу хулгайчуудаа

Холбоотой мэдээ

Back to top button