О.Номинчимэг: Үнэнийг хэлэхэд туршлагатай улстөрчид "Номио, хэтэрхий галтай, муухай сэдэв рүү орж яах гэсэн юм" гэдэг

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.
-Эрүүл мэндийн сайд 3-р сард “Тусгай саналгүй” гэж, ХХААХҮ-ийн сайд тамхины тусгай зөвшөөрөл олгодог, ЭЗХ-ийн сайд “Онцгой татвараар нөхчихье” гэсэн-
-Тамхийг 30 хувийн гаалийн албан татвараас чөлөөлөөд оруулж ирсэн асуудалд та дуу хоолойгоо чамгүй сайн илэрхийллээ. Нэмэр байна уу?
-Нэмэртэй байх гэж бодож байна. Хоёр гурван байнгын хорооны хуралдаанаар хөндсөн. Байнгын хороодын гишүүд ойлгож байгаа. Энэ асуудлыг анх хөндөж тавихад анзаараагүй, мэдээгүй байсан гэсэн хүмүүс олон бий. Зарим нь мэдэн будилсан байж ч магадгүй. Яамд хоорондоо шидэлцэж, сайд нар аргацаасан хариулт хэлсэн байдалтай байж болохгүй гэдэг агуулгаар хэвлэлийн хурал хийсэн. Олон нийт дэмжсэнд талархаж байна.
Хэн ч эсэргүүцэж, "Ийм учиртай юм" гэсэн тайлбар хэлж чадахгүй байгаа. Евразийн хэлэлцээрийг зөвшилцөх үе шат дуусаж байна. Эцсийн үе шат буюу УИХ соёрхон батлах бүрэн эрхийн асуудал үлдлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эцсийн санал дүгнэлтээ явуулахдаа "тамхины татварыг хасаж байгааг анхаарах ёстой шүү" гэдэг чиглэлийг өгүүлэхээр ажилласан. Засгийн газар энэ асуудлаа зохих шатанд нь ярьж, шийдэл гаргаад орж ирэх байх гэсэн хүлээлттэй байна.
-Та хоёр сайдыг цохож байгаад үгээ хэлсэн. Л.Гантөмөр сайд "Тамхийг татваргүй оруулж ирэх бараааны жагсаалтаас хасуулах саналаа хүргүүлсэн" гэж ам хааж харагдсан. Дэлгэцний ард сайд нар танд чухам ямар хариу өгч байна вэ?
-Миний баруун талд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр, зүүн талд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр сууж байсан. Миний эгдүүцлийг юу хүргэсэн бэ гэвэл анх Төсвийн байнгын хороон дээр гаргаж ирж тавьсан. Тэр үед Л.Гантөмөр сайд "Гаалийн албан татвараас чөлөөлбөл Онцгой албан татвараа нэмчихнэ" гэсэн. Бүлгийн хуралдааны дараа Ж.Энхбаяр сайд ч "Татвараараа болгочихно" гэдэг мэдэгдлийг хийсэн.
Нэгдүгээрт, татварын бодлогын хүрээнд боломжгүй. Хоёрдугаарт, тамхины зах зээл контрбанд /Бараа таваарыг нууцаар хил давуулах хууль бус үйл ажиллагаа/ руу шилжих эрсдэл үүсгэнэ гэдгийг хэлсэн.
Олон жил төр барилцсан хүмүүс байж татварын бодлого ямар байдаг, эдийн засгийн үр нөлөө нь яаж гардаг гэдгийг мэдэж байгаа байх. Мэдэж байгаа мөртлөө өөр хариулт байхгүй тул "татвараа нэмчихнэ" гэдэг зүйл яриад байгаа юм. Шийдэл биш тул дахиад хүчтэйгээр хэлэхийг хүссэн.
"Гаалийн татварыг тэглэх нь зөв" гэж хэн ч хэлж чадахгүй. Сайд нар гэхээсээ илүү хэлэлцээр дээр ажилласан төрийн алба хаагчдыг анхаараасай гэж бодож байна. Евразийн хэлэлцээрийг ярих хүмүүс нь сайд нар боловч, барааны жагсаалтыг гаргаж, яамдуудыг уялдаа холбоогоор хангах хүмүүс нь төрийн албан хаагчид байдаг. Энэ түвшинд анхаараагүй байна гэсэн үг.
-Сайд нартай биечилж уулзав уу?
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан руу орсон. "Нийгмийн эрүүл мэнд бол таны салбар. Тамхины хуулиа батлуулаад хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалъя гээд хамтарч ажиллаж байгаа. Та яагаад үүн дээр анхаарсангүй вэ" гэдэг асуудлыг тавьсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Евразийн хэлэлцээр яригдаж эхлэхэд "Тамхи орчихсон байна, үүнийг хас" гэдэг бичиг явуулсан, гээд үзүүлсэн. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт хандаад "Та тамхины импортын тусгай зөвшөөрөл олгодог. Үүнийг яагаад анхаараагүй вэ" гэж хэлсэн. Шат шатандаа л анхаараагүй, анхаарахыг хүсээгүй. Гадаад харилцааны яам ч үүнд анхаарах ёстой. Тус яамны Гадаад худалдааны бодлогын газар яг үнэндээ бодлого явуулж чадаагүй. ЭЗХЯ "Бид ХХААХҮ-ийн яамнаас ирсэн саналыг үндэслээд хэлэлцээрүүдээ хийсэн" гэдэг зүйл ярьсан.
Евразийн хэлэлцээр үргэлжлээд хоёр жил үргэлжилж байна. Анхнаасаа л тамхийг оруулж ирж. "Тамхийг хасъя, болохгүй" гэдэг саналыг ямар ч сайд, яам гаргаагүй юм билээ. Эрүүл мэндийн сайд саналаа явуулсан гэсэн ч, гуравдугаар сард "Тусгай саналгүй" гээд яараад л өгчихсөн байна лээ.
Яамдууд хүн амынхаа эрүүл мэнд, хөгжлийн бодлогоо цогцоор нь харж Евразийн хэлэлцээрийг анхаарч ажилласан уу гэдэгт том асуултын тэмдэг тавигдаж байна.
-Тамхийг ундаатай адилтгаад гаалийн татварын 30 хувийг байхгүй болгоод оруулаад ирсэн байгаа юм-

-Тамхийг гаалийн албан татвараас чөлөөлбөл 68 тэрбум төгрөгийн орлогоо алдана. Бага мөнгө биш. Гэтэл тамхинд "Онцгой албан татвар тавьчихна" гээд байгаа нь мөнгөн дүнгээр хэдэн төгрөг юм бэ?
-Янжуур тамхины импортын хэмжээ сүүлийн дөрвөөс таван жилд нэмэгдсэн. 2024 онд 30 хувийн татвараар 68 тэрбум гаруй төгрөгийн орлого төвлөрүүлсэн юм билээ. Энэ чинь их мөнгө шүү дээ. Бидэнд нийгмийн асуудал зөндөө бий. Том эдийн засаг, том төсөл ярьдаг хэрнээ яг иргэн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хангалтгүй байдаг.
Онцгой албан татвараар нөхчихье гээд байгаа. Энэ бол үлгэр. Монгол Улс 2015 онд Тамхины хяналтын тухай хуулиа шинэчлэн баталсан. 2017 оноос хойш онцгой албан татвараа ерөөсөө нэмээгүй. 2017 оноос хойш инфляц яаж нэмэгдсэнийг бид мэднэ. Талх ямар үнэтэй байлаа. Одоо ямар болчхоод байгаа билээ. Гэтэл тамхийг инфляцтай уяж үнийн дүнгээр нь татвараа нэмээгүй. Нэрлэсэн үнээр нь татварын хэмжээ жил ирэх тусам багасаж ирсэн гэсэн үг.
Олон улсын гэрээ конвенцод "Тамхины онцгой албан татвараа нэм, тэгэхгүй бол тамхидалт буурахгүй. Хүүхэд залуучуудаа хамгаал" гэсэн зөвлөмжүүдийг өгч ирсэн. Гэтэл эс үйлдэл гаргаж ирсэн байдаг. Эс үйлдэл тамхины лоббиноос болдог.
Тамхийг хямдхан байлгавал хэрэглээ их байна. Хэрэглээ их байвал ашигтай байна. Ийм стратеги баримталж ирсэн болохоор татвар нэмье гэсэн оролдлогууд урагшилдаггүй.
-Тамхины татварын бодлогоо бид анхнаасаа асуудалтай байлгаж иржээ.
-Монгол төрийн бодлогод нөлөөлөх нөлөөллийг нь бууруулах тал дээр анхаарахгүй бол болохгүй байна. Евразийн түр хэлэлцээрээр таван улсаас орж ирэх тамхийг гаалийн татваргүй болгочихъё. Бусад улсаас орж ирэх тамхинаасаа гаалийн татвараа авъя.
Тэгэхээр нэг төрлийн тамхинд 30 хувийн хямд ба үнэтэй гэсэн ялгаа үүснэ. Евроазиас орж ирж байгаа тамхи зах зээлд давуу байдалтай болно. Давуу байдал үүсгэснээр зах зээлээс бусад тамхиа шахна, эсвэл контрбандын буюу хууль бус тамхины худалдааг ихэсгэнэ. Ингэхээр зах зээлийн гэхээсээ илүү контрбандын тамхи давамгайлж, хүүхэд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжиж чадахгүй гэсэн үг.
Үүнийг төр түшиж байгаа захын хүн ойлгож байгаа. Онцгой албан татвар яаж тавигддаг вэ гэдгийг ойлгохгүй сайд гэж байхгүй. Олон нийтийн амыг хаах гэж, төөрөгдөл үүсгэх гэж "Онцгой албан татвар тавьчихна" гэсэн мессежийг өгсөн л гэж бодож байна.
-Тамхины лобби гэж түрүүн дурдлаа. Магадгүй "Тамхийг гаалийн албан татваргүй болгох" сонирхолтой бүлгүүдийн лобби ч байхыг үгүйсгэх аргагүй?
-Хэлэлцээрээс тамхин бүтээгдэхүүнийг яагаад хасаагүй юм бэ гэдэг нь сонин. Хоёр жил үргэлжлэхэд яамдын, ажлын хэсгийн шатанд юу болсныг нүдээрээ хараагүй учраас мэдэхгүй. Гэхдээ л "ундаа, тамхи" гээд тамхийг ундаатай адилтгаад гаалийн татварын 30 хувийг байхгүй болгоод оруулаад ирсэн байгаа юм. Үүнийг анзаардаг нэг нь анзаарна. Яагаад дуугүй өнгөрөв гэдэг өөр асуудал. Үеийн үед тамхи, архины асуудал бодлого, зохицуулалтгүй явж ирсэн. Нэмээд цахилгаан тамхины асуудал нэлээн гаарчихлаа. Үүнийг хөндөхөөр янз бүрийн байдлаар харлуулдаг, дайрдаг, гацаадаг асуудал их бий.
Янжуур тамхины үнийг бага байлгах бодлого үеэс үед явж иржээ. Үүний улмаас манайх дэлхийд байхгүй хямд тамхитай улс болчхоод байна. Тэр хэрээрээ хүүхэд, залуучуудын дунд тамхидалт нэмэгдээд байгаа.
Ийм байхад Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Хуулийн төслийг боловсруулж дуусаад олон нийтийн санал бодлыг нээлттэй авахаар авна.
-Тамхины хяналтыг тухай хуулийн ажлыг ахлахад улстөрчид, улстөрд байсан хүмүүс танимхайрч ярьдаг, үүд сахиад суудаг-

-Тамхины хяналтын тухай хууль чамгүй галтай. Цахилгаан тамхи болон янжуур тамхи гэж хуваагдсан лобби ихтэй. Энэ хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлснээс хойш эрх ашгуудын нөлөөлөл хэр их ирж, мэдрэгдэж байна вэ?
-Мэдрэгддэг. Ялангуяа цахим орчинд янз бүрийн дайралтууд ирдэг. Хувь хүн рүү дайрах асуудал их гардаг. Яг үнэнийг хэлэхэд нөлөө бүхий улстөрч, эсвэл нөлөө бүхий байсан хүмүүс холбогддог юм байна. "Энэ хуулийг чи ахалж байгаа юм байна" гээд ярьдаг. Ашиг сонирхол байдаг болохоор гэнэт танимхайрч холбогдохыг оролдлоо л гэж боддог. Эсвэл уулзах санал тавиад гээд үүд сахиад ирэх ч тохиолдол бий.
-Та юу гэдэг вэ?
-"Эхлээд ажлын хэсэг эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн салбарынхан, холбогдох байгууллагуудтай тооцоо судалгаагаа хийнэ. Тэгээд хуулийн төсөл боловсруулна. Түүний дараа олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулахдаа зэрэг уулзана. Түүнээс биш хувьчилж уулзахгүй" гэсэн зарчмыг баримталж ажилласан. Тийм ч учраас өдий хүртэл өдий хүртэл уулзалгүй явж ирлээ.
Манай ажлын хэсэг долоон гишүүнтэй. Ялангуяа эмэгтэй гишүүд маш зарчимч. Зорилго, зорилтын хүрээнд ажилладаг. Тамхидалт бол монголын нийт хүн амын асуудал. О.Номинчимэгийн, нэг хоёр сайдыг асуудал биш.
Үнэхээр мөнгө төгрөгний лобби байдаг бол түүнийг нь олон нийтийн дэмжлэгтэйгээр эсэргүүцэж байж зорилтоо зөв хэрэгжүүлэх шаардлагатай.
-Цахилгаан тамхийг "Электрон бараа" гэдэг тодорхойлолтоор татваргүй оруулж ирдэг гэдэг юм билээ. Янжуур тамхи дэлхийд байхгүй бага татвартай, түүнийгээ дагаад үнэ асар хямд. Урьдчилсан байдлаар ямар хэмжээний татвар ногдуулах төлөвтэй байна вэ. Олон улсын татварын жишиг яг ямар байдаг бол. Хуулиндаа тэрхүү жишигт дөхсөн татвар оруулж чадах уу?
-Олон улсад янз бүр. Дэлхий дээрх тамхи үйлдвэрлэгч том компаниуд үнийг хямд байлгах, татварыг бага байлгах сонирхолтой. Засаглал муутай, дундаж орлоготой, ядуу буурай улсууд руу чиглэсэн лобби их хийдэг. Дэлхийд бүх сүлжээ болчихсон.
Эдийн засгийн тооцооллоор тамхины үнийн 75-аас доошгүй хувь нь татвар байж байж бид үнийг багасгах зам руу орно. Түүнээс дээш байж тамхи татахгүй болох ДЭМБ-ын судалгаа бий. Улс орнуудын нөхцөл байдал янз бүр. Түүхий эдийн бэлтгэгч үү, импортлогч уу, үйлдвэрлэгч үү гэдгээс хамаараад өөр өөр дүр зурагтай. Тамхины лобби ямар хүчтэй байдгийн дэлхийн дахины жишээ бий.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хэдэн жилийн дараа тамхины татварыг ямар ч байсан 75 хувьд хүргэе гэсэн зорилт тавьж байгаа. Одоо манайд 40-хөн хувьтай. Бага багаар нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байж үр дүн гарах юм билээ. Нэг л өглөө босоход өндөр татвар тавьчихсан байж болохгүй.
-Ямартай ч боловсруулах шатандаа яваа юм байна гэж ойлголоо?
Манайд нэг хайрцаг янжуур тамхи 3-4 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Бидний хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ, БНСУ-ын тамхи манай зарагдаж буй тамхинаас 3-4 дахин өндөр буюу 10-12 мянган төгрөгийн үнэтэй. Тамхины лобби ер оруулдаггүй, нийтийн эрүүл мэндээ хамгаалж чаддаг Шинэ Зеланд, Австралид зэрэг улсуудад нэг хайрцаг тамхи 25-30 ам.доллар гэдэг. Манайд ердөө ганцхан ам.долларын үнэтэй.
Цахилгаан болон янжуур тамхинд ямар татвар ногдуулах вэ гэдэг бодлого ялгаатай. Үнийн, тоо ширхгийн, агууламжийн, никотины хэмжээ өөр. Иймд Сангийн яамтай хамтран аргачлал гаргаж байгаа. Энэ долоо хоногт тоогоо эцэслээд өгөөч гэдгээ Сангийн сайд Б.Жавхланд хэлсэн. Сангийн яамнаас ирчихвэл үндэслэл бүхий тооцоо судалгааг танилцуулъя гэж бодож байна.
-Цахим мөрийтэй тоглоомыг Зөвшөөрлийн хуулиар хорих гэснээрээ Засгийн газар хөнгөн хуумгай хандсан болчихлоо-

-Залуучуудын амьдралыг орвонгоор нь эргүүлээд буй цахим мөрийтэй тоглоомын тухай та бас хөндөж харагддаг. Зөвшөөрлийн тухай хуульд "Цахим мөрийтэй тоглоомыг хориглох тухай" тодорхой заалт оруулж ирсэн ч, байнгын хорооны шатанд гацчихав уу?
-УИХ хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Цахим мөрийтэй тоглоом бол тулгамдсан асуудал гэдэг үүднээс. Энэ асуудлыг хурдхан цэгцлээсэй гэж хүсэж байна. Хууль зүйн техникийн хувьд асуудалтай буюу дагаж орж ирсэн Эрүүгийн хуулиа ХЗДХ-ийн сайд харж байгаа юм уу гэдэг мэдээллийн зөрүү гарч ирсэн.
Нөгөө талаар цахим мөрийтэй тоглоомыг Зөвшөөрлийн тухай хуульд тусгах нь хэр зөв юм бэ гэдэг асуудал хөндөгдсөн. УИХТГ болох ХЭҮК-оос хууль зүйн дүгнэлт гаргуулахаар хандсан. Дүгнэлтүүд эхнээсээ ирсэн. УИХ-ын Тамгын газар "Зөвшөөрлийн хуулиар цахим мөрийтэй тоглоомыг хориглох нь энэ хуулийн агуулгад нийцэхгүй. Бие даасан хуульд тусгах ёстой гэсэн" гэдэг дүгнэлт.
-Цахим мөрийтэй тоглоомыг цэгцлэх, хязгаарлах зорилго хэвээрээ биз дээ?
-Тэгэхээр цахим мөрийтэй тоглоомыг хориглох бидний зорилт хэвээрээ. Шийдэх гэсэн боловч арга хэрэгсэл буруу байна. "Бушуу туулай борвиндоо баастай" гэдэгчлэн Засгийн газар ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэдэгтээ хөнгөн хуумгай хандсан болчихлоо. Энэ хуулийг гацаах сонирхолтой хүн байхгүй гэж найдаж байна. Тиймээс үзэл баримтлалын хувьд дэмжихгүй бол нийгэмд асуудал болчихлоо. Эхний ээлжинд хаагаад хаагуур ямар урсгал явах нь уу гэдгийг хараад үзье гэсэн байдалтайгаар дэмжсэн.
Нөгөө "Шууд хориглоё" гэж оруулж ирсэн далд хэлбэр лүү шилжих эрсдэлийг дагуулдаг. Мөн бооцоот морин уралдаан зэрэг аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зохистой хэмжээнд хийж болох зүйлсийг давхар хааж, боох эрсдэлтэй.
-Бие даасан хууль хэлбэрээр том агуулгаар нь багтаасан зохицуулалтыг хэзээ хийх вэ?
-Уг нь ХЗДХ-ийн яам 2022 оныд боловсруулаад өргөн барьсан удаатай. УИХ дээр ч хэлэлцэгдэж байсан. Гэвч парламент солигдсоноор Дэгийн тухай хуулиар өмнөх парламентын хэлэлцэж байсан бүх хуулийг буцаасан. П.Сайнзориг гишүүн тэр хууль дээр ажиллаж, үзэл баримтлалын хувьд засаад оруулаад ирье гээд ажиллаж байсан юм билээ. Тэгэхээр Байнгын хорооны түвшинд хэрхэн уялдуулж ажиллах уу гэдэг шийдлийг гаргах ёстой.
-Хувь имиж, өөрт ирэх дайралтаас айгаад галтай асуудал руу орохгүй байна гэдэг байж боломгүй зүйл-

-Галтай хуулиудыг, асуудлуудыг зэрэг барьж авч ажиллах ямар байна вэ. Хүндрэл бэрхшээлүүд мэдээж олон тулгарч байгаа байх?
-Улстөрч болоод удаагүй. Мэргэжлийн хуульч хүн.
Галтай асуудал гэдгийг бүгд л мэдэж, ойлгож байгаа. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлын уг суурь нь юу юм. Үүнийгээ шийдэхгүй бол бид цааш явахгүй шүү дээ гэдэг энгийн ойлголт. Иймээс тамхи, СӨХ, цахим мөрийтэй тоглоом гэсэн сэдвүүдийг ярих, чиглэх шаардлагатай болдог.
Яг үнэнийг хэлэхэд туршлагатай улсөрчид "Номио, хэтэрхий галтай муухай сэдэв рүү орж яах гэсэн юм" гэдэг. Бид шинэ парламентын системийг бий болгох анхны 126 гишүүн. "Иргэдээ төлөөлдөг төлөөлөлтэй болъё" гээд оруулж байхад хувь имиж, өөрт ирэх дайралтаас айгаад галтай асуудал руу орохгүй байна гэдэг байж боломгүй зүйл. Эдгээр сэдвүүдээ шийдэж чадахгүй бол нийгмийн суурь асуудлуудаа шийдэж чадахгүй шүү дээ.
Галтай, мөнгөний, лоббины гэж дандаа айж зугтсаар, шийдэл гаргахгүй байсаар ужгирчихжээ. Одоо шийдэхгүй бол хэзээ юм бэ. Иргэдийн эрүүл мэнд, залуучуудын сэтгэл зүй, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг гээд олон асуудалтай уялддаг. Нийгэмд сөрөөд шийдэхээс өөр арга байхгүй.
-Тамхи ч, цахим мөрийтэй тоглоом ч маш их мөнгөтэй, лоббитой сэдэв?
-Нэлээн лоббитой. Маш их мөнгөний асуудал. Тамхины импортын компаниуд асар ашигтай ажилладаг. Тийм учраас л энэ сэдэв дээр шуурч байна. Олон жил ужгирчихсан байна. Цахим мөрийтэй тоглоом ч мөнгөний сүлжээ болчихсон. Ард нь хэн байдаг, яаж зохицуулагддаг гээд сөхөөд үзэхэд олон тэрбум төгрөгийн асуудал харагдаж байна лээ. СӨХ-ны асуудал ч бас баахан мөнгөний хэрүүлтэй.
Ерөөс том мөнгөний эсрэг зарчимтай, судалгаа тооцоотой явах л арга зам байгаа гэж бодож байна. Зөв тайлбарлаж чадвал олон нийт дэмжинэ гэдэгт итгэдэг.
-УИХ-ын гишүүнээс ажиллах хугацаандаа өөр ямар асуудалд анхаарч ажиллах бодолтой байна вэ?
-Хувь иргэний, хуульч хүний хувьд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс хамгаалах асуудлаар санаа зовниж, судалгаа хийж байлаа. Ардчилсан гэгддэг Япон, Англи, Австрали зэрэг улсууд сошиал орчноос хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн, яаж хамгаалах вэ гэдэг асуудлаар анхаараад хуулиа баталчихсан. Манайх ч бас анхаарах цаг болсон. Үүн дээр ажиллаад тодорхой үр дүн гаргачих юмсан гэсэн хүсэл бий.
Иргэний эрхзүй, эдийн засгийн эрхзүй, өмчийн харилцааны чиглэлээр мэргэшсэн хуульч. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, шинэ стартап үүсгэсэн залуучуудын бизнес тэлэхгүй байгаагийн нэг шалтгаан зах зээлийн суурь систем ажиллахгүй байна. Чөлөөт өрсөлдөөн байхгүй байна. Үүн дээр өөрийн ажиллаж байсан, сурсан мэдсэн туршлагаа гаргаад зах зээлээ эрүүлжүүлэх Өрсөлдөөний тухай, Монополын тухай хууль дээр ажиллана гэж боддог.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
baliar ambitstai myyhai hyyhen bsan. Japond oyutan bhda al ontsgui hyyhen bsan
чиний өвөрт орох ёстой байж дээ чамайг тоогоогүй тэгээд чи хорсоод шээс �##�даж б�##�арч яваа нэгэн ажээ Номио маш зөв юм хийж явна тамхийг 10 жилд байхдаа татаж сурдаг номтой эцэг буруу зуршилтай маш бүдүүлэг архичин тамхичин байхад хүүхэд яг хуулбарлана аягүй бол эцэг хүү хоёр цуг тамхилдаг байхаа ч ядахгүй
Энэ ингээд кмоeнтоор хэрэлдээд ороод ирдэг нь хэвээрээ ха ха
ДЭЛГЭРСАЙХАНЫ ТӨМРИЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АВААРАЙ
Хохо
НОМИО ГЭДЭГ ЭНЭ ХҮҮХЭН ЗӨВ АСУУДЛЫГ ХӨНДӨЖ ТАВИЛАА ГЭЖ ИРГЭД БОДОЖ БАЙНА БАС ЯРИЛЦАЖ БАЙНА ЭНЭ ГИШҮҮНЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ.ГЭХДЭЭ ЧИ НЭГ АСУУДЛЫГ БУРУУ ЯРИЛАА ТУРШЛАГАТАЙ ГИШҮҮД ГЭЖ БАЙХГҮЙ ЧАМААС ИЛҮҮ НЬ ИХ ИДЭЖ ХУЛГАЙЛСАН ХУВИЙН ХӨРӨНГӨӨ ЗУЗААТГАСАН НЬ ТУРШЛАГА БИШ ЭНЭ ХУУЛЬ ИХ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРНА УЧИР НЬ ҮҮНЭЭС АШИГ ХҮРТДЭГ ХУЛГАЙЧ ГИШҮҮД НААД ОРДНООР ЧИНЬ ЖОРЛОНД ЦУГЛАСАН ЯЛАА МЭТ БУЖИГНАЖ БАЙГАА АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин
Хятад солонгостой жишээд хэрэггүй дээ
chaajiiinaa haha
Тамхийг маш олон хүн янз бүрийн компанийн нэр дээр оруулж ирэх боломж нээлттэй болж байна. Хамгийн хортой мөртлөө хамгийн хортой бүтээгдэхүүн. Зөвшөөрөл нь ХААХХҮЯ буюу буюу Ж:Энхбаярын мэдлийн асууд�##� . Ж:Энхбаяр асар их шун�##�тай л хүн. Олон яамд Га�##�ийн татварыг тэглэх гэж анхаарч байгаа нь Танхимаар ажиллах зарчмыг дэмжиж байгаа бус ашиг сонирхлынхоо лоббийг дэмжиж байнгаа нь илт харагдаж байна. Номио зөв л тэмцэж байна. Гэвч олонхиороо түрээ барьж Га�##�ийн татварыг тэглэх биз ээ. Га�##�ийн татварыг тэглээгүй ч тамхи орж ирэх урсг�##� өмнөхөөс улам л нэмэгдэх болов уу?
Тамхины татвар өндөр байх нь зөв л дөө. Гэхдээ энэ авгай бол ёстой худ гар шүү
Ваа тэгсэн үү. Дүф гар шүү
Юм юм руу үсчсэн эргүү б�##�ай авгай. Монгол Улсад хөдөлмөрийн хууль зөрчсөн гадны компанийг өмөөрч шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн жинхэнэ үл бүтэх, ший янгууны царайтай хачин тэнэг хүүхэн. Попорч тодрох гээд ядсан...
Зөв л юм ярьж байна тэнэг оркууд тэрбумтан тамхины компаний эздээ тэжээгээд тамхиа татахыг жаргаж бна гэхбиз. Нөгөө тэрбумтнууд нь гишүүдийг авилгадаж мөнгөөр угжаад татвараа ч нэмүүлэхгүй явж ирсэн юм бнлдаа. Боловсролгүй �##�ь болох орк улны тамхичин архичин иргэд олон байх тусмаа энэ бизнесмен нэртэй шун�##�тай наймаачдын олз болоод байгаан.
Шаана биз