Ираны боомтод гарсан дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 40 хүрчээ

Ираны Бандар-Аббас боомтод бямба гарагт /2025.04.26/ хүчтэй дэлбэрэлт гарсан. Ням гарагт /2025.04.27/ Ираны төрийн хэвлэл мэдээлэхдээ дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 40, бэртсэн хүний тоо 1,200 хүрсэн гэжээ. Дэлбэрэлт боомтын Шахид Ражаи хэсэг буюу Ираны хамгийн том чингэлэг тээвэрлэх бүсэд гарсан юм.
Гамшигт нэрвэгдсэн бүсэд ням гарагийн /2025.04.27 /шөнө ч гэсэн гал дүрэлзэж байсан гэж төрийн хэвлэл мэдээлжээ. Боомтод байсан химийн бодис дэлбэрэлтэд нөлөөлсөн гэж таамаглаж буй. Гэхдээ одоогийн байдлаар дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Олон улсын хэвлэлүүдээр дэлбэрэлт нь пуужингийн зориулалттай хатуу түлштэй буруу харьцсаны улмаас үүссэн байх магадлалтай гэх мэдээллийг Ираны Батлан хамгаалах яам үгүйсгэжээ.
“Associated Press” агентлаг “Ambrey” нэртэй Их Британийн аюулгүй байдлын фирмээс иш татан мэдээлэхдээ гуравдугаар сард тус боомт баллистик пуужин хөөргөхөд ашигладаг натрийн перхлорат авсан гэсэн юм. “Financial Times” сонин нэгдүгээр сард мэдээлэхдээ БНХАУ-аас Ираны хоёр карго онгоц 260 орчим пуужин хөөргөхөд хангалттай хэмжээний түлш тээвэрлэсэн хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ираны дарангуйлагчийг устгах шаардлагатай..Слава Украине Ukraine????????