Трамп ОХУ-ыг довтолгоогоо зогсоохыг уриалж, Рубио АНУ хэлэлцээг орхиж магадгүйг анхаарууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.04.27/ ОХУ-ыг Украинд хийж буй халдлагуудаа зогсоохыг уриалсан байна. Харин Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэрвээ хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй бол энх тайвны төлөөх хүчин чармайлтаа орхиж магадгүй гэжээ. Трамп ОХУ Украин руу халдсаар байгаа явдалд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэр Зеленскийтэй хийсэн уулзалтынхаа талаар ярихдаа “Тэр илүү тайван хандлагатай болсон гэж харж байгаа. Дүр зургийг томоор харж, гэрээ хэлцэл хийхийг хүсэж байгаа гэж би бодож байна” гэжээ.
Харин Төрийн нарийн бичгийн дарга Рубио ОХУ, Украин хоёр хэлэлцээ дээр урагшлахгүй бол Трампын захиргаа хүчин чармайлтаа орхиж магадгүй хэмээсэн юм. Тэр “NBC News” агентлагийн нэвтрүүлэгт оролцохдоо “Ахиц удахгүй гарах ёстой. Хэрвээ энэ ажил үр дүнд хүрэхгүй бол бид цаг хугацаа, нөөцөө зориулаад байж чадахгүй” гэсэн байна. Трамп бямба гарагт Зеленскийтэй ганцаарчилж уулзсаныхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжилж, иргэдийн дэд бүтэц рүү пуужин харвах ямар ч шалтгаан байгаагүй хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ хэлэлцээг орхилоо гэхэд Оросын т�##�д ямар ч хохирох зүйл байхгүй, харин Ногооноо л ямар ч тусламж дэмжлэггүй болж б�##�арна даа.
Жомбого Трамп