Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Францисын булшинд 30 мянган хүн хүндэтгэл үзүүлжээ

Пап агсан Францисыг бямба гарагт /2025.04.26/ гэгээн Мариагийн сүмд оршуулсан. Францисыг оршуулах ёслолд дэлхийн удирдагчид болон олон зуун мянган сүсэгтнүүд оролцжээ. Пап лам нарыг Ватиканы гэгээн Петрийн сүмд оршуулж ирсэн бол Францис Ватиканаас гадна оршдог Мариагийн сүмд оршуулахыг захисан юм.

Энэ нь сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд Пап ламыг Ватиканаас гаднах сүмд оршуулсан анхны тохиолдол болсон байна. Түүний булшинд хүндэтгэл үзүүлэх гэсэн хүмүүс ням гарагийн өглөө Мариагийн сүмд урт дугаар үүсгэжээ. Олон мянган хүн дугаарлаж байсан тул булшийг харсан даруйдаа орхин гарахыг эрх баригчид хүмүүст уриалсан байна. Польшоос хүндэтгэл үзүүлэхээр ирсэн Мария Бжезинска “Надад энэ булш яг л Пап ламын үзэлтэй таарч байгаа юм шиг санагдаж байна. Тэр энгийн хүн байсан. Түүний булш ч гэсэн тийм” гэжээ.

Орон нутгийн цагаар 07:00 цагт Мариагийн сүм нээгдсэнээс зургаан цагийн дараа 30 мянган хүн сүмд зочилсон байна. Үдийн цайны үеэр сүмээс гарсан жуулчид Мариагийн сүм рүү орохын тулд хоёр цаг гаруй дараалалд зогссон гэсэн юм. Үдээс хойш олон зуун кардиналууд сүмд цугларч залбирсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ ХЭЛ
МОНГОЛ ХЭЛ
4 сар 29, 2025 13:52

БУЛШ ГЭЖ НЭРЛЭХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button