Нийгмийн

"Цар тахлаас хойш барилгын компаниуд хүнд нөхцөлтэй байхад дотоодын тендерт оролцуулахгүй байна"

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт монгол аж ахуй нэгжүүд оролцох боломжгүй болчихоод байгаа хэмээн мэдээллээ. Иймд Төрийн гурван өндөрлөг болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүлэхээр болсон талаараа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Холбооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар,

"Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хорооллын тендерийг хоёр үе шаттайгаар зарласан ч монгол компаниуд оролцох боломжгүй болгосон байна. Тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон. Гэтэл төрийн гол үүрэг бол үндэсний аж ахуйн нэгжүүд, иргэдээ ажлын байр, орлогоор хангах явдал. Иймд бид төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна.

Тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа хэрэг. Харин хэсэгчлэн хувааж зарласан бол олон компани хамтран оролцох боломжтой байлаа. Нийслэлийн худалдан авах ажиллагааны байгууллага тендерийг ингэж бүхэлд нь зарласнаар монгол компаниудын санхүүгийн чадамж хүрэхгүй нөхцөл үүссэн. Тендерийн шаардлагадаа 2020, 2021, 2022 эсвэл 2023 оны аль нэг жилд 130 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажилласан байх ёстой гэсэн байна. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэн энэ салбар хүнд нөхцөлд орсон. 2024 онд гэхэд 4000 гаруй компани хаалгаа барьсан гэсэн мэдээлэл бий.

Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээсэн бөгөөд урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог, урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Мөн гадаадын компани шалгараад ажил нь удааширсан ч алданги тооцохгүй гэсэн заалт оржээ. Монголын 5000 орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байдалд байгаа” гэсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2025 13:42

Дотоодын компаниудаа дэмж л дээ

иргэн
иргэн
4 сар 28, 2025 15:11

та нар ажил хийж чадахгүй гэдэг нь нэгэнт тодо болсон одоо зүгээр �######�

Зочин
Зочин
4 сар 28, 2025 15:28

НЭЭГ ИХ АЯТАЙХАН ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛ ХИЙЧДЭГ Ч ЮМ ШИГ ХУЦАЛДААД ХОХЬ ЧИНЬ ЗА ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ АЦНУУД ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР ОДОО ДАМПУУРЦГАА НАДАД АЖИЛЧДАА ӨГ ТООСГО ЗӨӨЛГӨНӨ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛНЭ

иргэн
иргэн
4 сар 29, 2025 08:46

�######�аа новшнууд

Холбоотой мэдээ

Back to top button