И Жэ Мюн албан ёсоор Ардчилсан намаас нэр дэвших болжээ

БНСУ-ын Ардчилсан намын тэргүүн асан И Жэ Мюн тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхээ ням гарагт /2025.04.27/ авсан байна. Тэрбээр эдийн засгаа сэргээж, Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхийг эн тэргүүний зорилт тавин ажиллана гэсэн юм. БНСУ ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын гурванд явуулна.
Хүний эрхийн хуульч, улстөрч тэрбээр Ардчилсан намын сунгаанаас 89.77 хувийн санал авч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сонгогдсон юм. Тэрбээр өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд мөн намаа төлөөлөн өрсөлдсөн. И Жэ Мюн 89.77 хувийн санал авсан нь БНСУ 1987 онд ардчилсан орон болсноос хойших ямар нэгэн намын сунгаанаас нэр дэвшигчийн авч байсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тэрбээр бүхэлдээ шинэ улс босгож, жинхэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсыг байгуулна гэж хэлсэн юм. И Жэ Мюн “Улс төрийн эрхэм зорилго, ерөнхийлөгчийн эн тэргүүний зорил болох үндэсний эв нэгдлийг хангах үүргээ даруухнаар биелүүлэх болно” хэмээсэн байна.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.