Багахангай-Улаанбаатар чиглэлд автобус явж эхэллээ

Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэллээ.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Энэ талаар Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, “Манай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэж байсан. Эрэлт их, хүртээмжгүй байгаа талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, нийтийн Тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Иргэдийг ая тухтай, аюулгүй автобусаар үйлчлүүлэх боломжийг олгож, олон улсын стандартыг хангасан автобус үйлчилж эхэлсэнд баяртай байна” гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.