Энтертайнмент

БИЧЛЭГ: Төрийн соёрхолтын энэ оны анхны уран бүтээл

Төрийн соёрхолт Д.Болд Вандебо хамтлагтай хамтарсан хоёр дахь уран бүтээл “Чамд сонсогдож байна уу” дууныхаа клипийг 16 цагийн өмнө цацлаа. “Bold” албан ёсны юүтүб хуудсаар цацагдсан энэ клип Төрийн соёрхолтын 2020 оны анхны уран бүтээл болж буйгаараа онцлогтой.

Д.Болд, Вандебо нар өнгөрсөн оны сүүлээр мөн “Ayo” нэртэй дуугаа цацсан нь 1.6 сая гаруй үзэлттэй байгаа юм.

Хоёр дахь жилдээ “The Voice” шоуны шүүгчээр ажиллаж буй дуучин Д.Болд нь  өөрийн багийн оролцогчдыг үргэлжлүүлэн дэмжих зорилтот ажлын хүрээнд тэдний хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллаад байгаа.

Мөн тэрбээр дэлхийн стандартад нийцсэн, А зэрэглэлийн дуу бичлэгийн зургаан студийг Монгол улсдаа шинээр байгуулах ажлыг төлөвлөн, амжилттай зохион байгуулж буй. A, B, C, D, E, ба F гэсэн зургаан студийн ажил 2020 он гэхэд хийгдэж дуусах бөгөөд, одоогийн байдлаар тэдний эхнийх болох Studio A-г ашиглалтад ороход бэлэн болгожээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдоржийн хошного хамраараа гуншмар үхсэний төрийн соёрхол буцааж өг

Холбоотой мэдээ

Back to top button