УЛС ТӨР

1Xbet-ийг хориглох хуулийн төсөл гацаж, дэмжигчид нь арьсаа халхавчлах ажил эхлүүллээ

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дээрх хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд өргөн барьсан.

Гэвч анхны хэлэлцүүлэг дээрээ байнгын хорооны шатыг хоёр ч удаа даваагүй. Улмаар энэ долоо хоногт дахин Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг нь орж ирэхээр товлогдоод байна.

Харин хуулийн төслийг хойш татаж буй шалтгаан нь дагалдах хуулийн төслүүд хэмээн байнгын хороод тайлбарлаж буй.

Уг нь Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулж ашиг олж буй голлох тоглогч нь 1Xbet. Үүний цаана 110 агент жуучлах үйл ажиллагаа явуулдаг. Жилд 1.7 их наядыг ямар ч татвар, шимтгэл бүртгэлгүй гадагшаа урсаж буй нь хэдийнээ ил болгож, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэсэг попорсон. Улмаар эдгээрийг хуулиар цэгцэлж 1Xbet гэх гаднын компанийг Монголоос гаргахаар хууль боловсруулсан юм.

Гэвч Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл гаднын ганц апплейкшны эсрэг хүчрэхгүй байгаа дүр зурагтай нэг сарын нүүр үзэв.


Харин нөгөө талд хуулийн төсөл гацах хугацаанд зарим сувгууд 1Xbet-ийн сурталчилгааг дамжуулахаа больсон ч зарим нь ажлаа хэвийн үргэлжлүүлсээр байна. 

Мөн тэдгээр нь 1Xbet-ээс санхүүжиж, сурталчилж буйгаа халхавчилж нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэр дор тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх болжээ.

Тухайлбал, Монголчуудын бахархал болоод буй “The MongolZ” багийн хамгийн том ивээн тэтгэгч нь 1xBet. Тиймд тэд олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцохдоо 1xBet-ийн логотой өмсгөл өмссөн хэвээр байгаа юм. Мөн тэд саяхан Дорноговь аймагт 100 мянган мод тарих санаачилгыг эхлүүлсэн байна.

Уг нь үндэснийхээ бахархал болж, иргэдийн итгэлийг хүлээж буй залуу хөвгүүдийн хувьд Монгол Улсын залуу гэр бүлүүдийн том асуудал болоод буй 1xBet цахим мөрийтэй тоглоомоос татгалзаж, сурталчлахаа зогсоох нь тэдний хийж чадах хамгийн том тус. Гэтэл тэд нэг гараараа илтэд хууль бус олон зуун хохирогчтой 1xBet-ийг монголд сурталчлах ажлыг түүчээлж, нөгөө гараараа нийгмийн хариуцлагын хүрээнд гэх гоё нэр дор мод тарих зэрэг санаачилгыг гаргаж явна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:00

1Хbet гэгч оросуудын ээлжит луйварын схемийг яар�##�тай хаах хэрэгтэй учир нь ОУын цахим болон з�##�илангийн хамгийн муу муухай схем оросоос монгол руу орж ирж байна ,хууль тогтоогч тэнэгүүд яар�##�тай ажлаа хийгээчээ авилгачид аа

Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:07

Д.Жарг�##�маа минь өөлөх зүйлээ очиж бичээрэй. Ганц амжилт үзүүлж байгаа багт наад б�##�иар улс төрөө битгий наагаад бай. Mongolz багийн хүүхдүүд ямар буруу зүйл хийсэн юм. Харин ч дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргаж байна. Д.Жарг�##�маа минь чамайг сэтгүүлч гэхэд хэцүүхэн мэдлэгтэй, дипломын гол болсон боловсролын доройтолтой юм даа

Зочин
Зочин
4 сар 30, 2025 14:58
Reply to  Зочин

Z гэдэг чинь Оросын үнднсний дээрэнгүү түрэмгий үзлийн бэлгэдэл тэмдэг шүү дээ. Z потриот гэдэг. Ийм юмыг Монголд зөөж оруулж ирж боломгүй, хоригломоор санагдаж байна шүү. Оросынх болохоор л айгаад хоригох хуулийн төслийг гацаагаад байгаа болов уу? Монголд энэний улаач байж таараа шүү дээ. Их л түгшүүртэй юм болж байна даа. Ай юу л болдог бол доо?!

Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:32
Reply to  Зочин

Амжилт үзүүлэх нь хэнд хэрэгтэй гэж энэ тоглож байгаа хүүхдүүдэд л хэрэгтэй м�##� минь

Зочин
Зочин
4 сар 29, 2025 09:31

Та нар зөвхөн мөнгө л яриад байх юм цаана хэчнээн хүний амь амьдр�##� сүйрч байгааг ярь. Монголчууд цөөхүүлээ тэр тусмаа з�##�уучуудын ирээдүй шүү дээ

Зочин
Зочин
4 сар 30, 2025 09:50

Юу ч мэдэхгүй мөртөө юм болгон руу ноцох дуртай гарууд төрд чихжээ.

Зочин
Зочин
5 сар 2, 2025 17:29

Хулгайч хулгайчаа барьдаггүй ээ гэж үнэн юм да.

Холбоотой мэдээ

Back to top button