Зеленский: Яагаад ч юм парадын өдөр Путинийг энх тайван байлгахын тулд гал зогсоох ёстой боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын 80 жилийн ойг тохиолдуулан ирэх долоо хоногийн пүрэв гарагаас /2025.05.08/ бямба гарагийн /2025.05.10/ хооронд Украинд гал зогсооно гэж мэдэгдсэн. Украины тал ч мөн үүнийг дагах ёстой гэж Кремль мэдээлэл хийсэн юм. Энэхүү алхам энхийн хэлэлцээ сунжраад буйгаас залхсан Доналд Трампт ОХУ нь энх тайвныг хүсэж байгаа гэх мессеж өгөх зорилготой байсан бололтой.
Харин Украины тал яг одоо гал зогсоохыг хүсэж байгаа аж. Дипломат хэлэлцээг нээхийн тулд шууд 30 хоног гал зогсоохыг ОХУ зөвшөөрөхгүй байгааг Киев онцолсон байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский орой бүр хийдэг мэдэгдлийнхээ үеэр “Яагаад ч юм хүн бүр тавдугаар сарын наймныг хүлээж, тэр өдөр ирэх үед л Путинийг энх тайван байлгахын тулд гал зогсоох ёстой боллоо. Бид парадыг биш хүмүүсийн амьдралыг эрхэмлэдэг” гэжээ.
Цагаан ордон гал зогсоож буйг сайшаасан ч хоёр орны хооронд бүр мөсөн байлдаан зогсохыг харах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз “Ерөнхийлөгч Трамп Владимир Путиний мөргөлдөөнийг зогсоох хүсэлтэй байгааг сайшаасан ч ерөнхийлөгч бүр мөсөн гал зогсоож, энэхүү мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж буйгаа тодорхой илэрхийлж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёх юу ч ойлгосонгүй
МОНГОЛД ӨНГӨТ МЕТАЛЛЫХАА ТАЛЫГ ӨГ ТЭГВЭЛ НААД ДАЙН БАЙЛДААНЫГ ЧИНЬ ЗОГСООЖ БОЛНО БИД УГААСАА ДАЙНЧ УДАМТАЙ УЛС