Нийгэм мэдээСПОРТ

А.Энхбаясгалангүй оролцох BCL-ийн гурав дахь тоглолт

Өнөөдөр "Бишрэлт Металл" багийнхан "BCL" тэмцээний гурав дахь тоглолтоо хийнэ. Гэхдээ энэхүү тоглолтод тус багийн гол тоглогчдын нэг болох довтлогч А.Энхбаясгалан оролцохгүй.

Тодруулбал, дээд лигийн тоглолтын үеэр А.Энхбаясгалан бэртэж, "BCL"-ийн тоглолтоос энэ удаа өнжиж байна.

Тус тэмцээний "А" хэсэгт багтсан, "Бишрэлт Металл" баг Тайванийн "Taoyuan Pauian Pilots" багтай учраа таарсан. Тэд өнөөдөр 17:00 цагаас Тайпэй хотын "Xinzhuang Gymnasium" цэнгэлдэхэд тоглоно.

"Бишрэлт Металл" багийн хувьд нэг хожиж, нэг хожигдсон бол Тайванийн баг дөрвөн хожилтой хэсгээ тэргүүлж байна.

Гэхдээ Металлынханд статистик үзүүлэлт өндөр хэд хэдэн тоглогч бий. Мөн сагсан бөмбөг сонирхогчдын дунд тус багийн тамирчдын тоглогчдыг яг ижил түвшинд тоголдог гэх дүгнэлтүүд ч байдаг.

  • /BCL Asia/ Дөрөвдүгээр сарын 29-нд 17:00 цагаас
  • Тайванийн Шинэ Тайпэй хотод эзэн орны Taoyuan Pauian Pilots багтай.
  • /BCL Asia/ Тавдугаар сарын 11-нд 17:30 цагаас
  • Улаанбаатар хотноо NS Matrix Deers багтай.
  • /BCL Asia/ Тавдугаар сарын 12-нд 20:30 цагаас
  • Улаанбаатар хотноо Taoyuan Pauian Pilots багтай.
  • /BCL Asia/ Тав сарын 14-нд 17:30 цагаас
  • Улаанбаатар хотноо Pelita Jaya Basketball багтай тус тус тоглох хуваарьтай юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button