ЭДИЙН ЗАСАГ
Ам.долларын ханш тогтворжиж 3595 төгрөг байна

Өнгөрсөн оны 10-р сард 3390 төгрөгийн ханштай байсан ам.доллар 2025 оны эхэнд 3430 төгрөг болж өссөн билээ. Он гарснаас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг эрчимтэй чангарч өнгөрсөн долоо хоногт түүхэн дээд түвшин буюу 3598 төгрөгт хүрээд байсан юм.
Өнгөрсөн баасан гарагт ам.доллар 3595 төгрөг буюу 3 төгрөгөөр суларсан нь өнөөдөр хэвийн хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 3570 төгрөг бол валют арилжааны зах дээр ам.доллар 3590-3595 төгрөг, арилжааны банкуудад 3586-3590 төгрөгийн хооронд байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэдээний сайтууд гэхдээ бусдын эрхэнд дураараа х�##�дах юмаа. Мөрөө ажлаа хийж байгаа хүний зургийг зөвшөөрөлгүй оруулцан, Байгууллагийн нэр, дансны дугаар эдрийг шууд л дураараа гаргаад байдаг.
Монгол мөнгө - чихрийн цаас болсон байна !
Ямарч эдийн засаг санхүүгийн учир ш�##�тгаангүй өсдөг в�##�ютийн ханш хэдхээн ченжүүдийн үзэмжээр өсч монгол төгрөгийг үнэгүй болгож Эх орон ард түмнээ ядуурууллж байгаа эх орноосоо урвагчид бол ВАЛЮТЫН ЧЕНЖ-үүд юм шүү Өнөөдөр 1гр �##�т бараг 400000 мянган төгрөг гэтэл энэ үнэтэй цайтай мет�##�ыг 1гр-ыг нь 100 гаран доллароор авч бна шдэ Алт мөнгө, зэс, нүүрсээ зараад ашиг бараг �##�га болж бна шдэ.