Гадаад мэдээДЭЛХИЙ

Испани болон Португалд олон сая хүн тоггүй болжээ

Иберийн хойгийн ихэнх хэсэгт цахилгаан эрчим хүч тасарсан тул Испанийн Дотоод хэргийн яам онц байдал зарлав. Даваа гарагт /2025.04.28/ Испани болон Португалд олон сая хүн тоггүй болсны улмаас галт тэрэг зогсон, утаснууд сүлжээгүй болж, замын гэрэл дохио ажиллагаагүй болсон байна. Иберийн хойгт нийтдээ 50 сая гаруй хүн амьдардаг.

Одоогийн байдлаар хэдэн сая хүн цахилгаан энергигүй болсон нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөөс эрх баригчид татгалзсан байна. Хүн ам шигүү суурьшдаг хот суурин газруудад цахилгаан эрчим хүч тасалдсан юм. Тухайлбал Испанийн Мадрид, Барселона, Севил, Авила, Мурсиа, Галисиа, Аликанте, Зарагора хотууд тоггүй болсон байна. Харин Португалын хамгийн том хоёр хот болох Лисбон, Порто хоёр цахилгаан энерги тасалджээ.

Цахилгаан энерги юуны улмаас тасалдсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ эрх баригчид тус асуудал хорлон сүйтгэх үйл ажиллагаатай холбоогүй гэж үзэж буй. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Коста “Одоогоор цахим халдлагыг илтгэх ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн юм. “Reutes” агентлаг зарим нэгэн бүсэд цахилгаан энерги буцаан нийлүүлэгдэж эхэлсэн гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button