Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистан: Энэтхэг цэргээ оруулахад маш ойрхон байна

Өнгөрсөн долоо хоногт Кашмирт террорист халдлага гарсны дараа Энэтхэг, Пакистаны харилцаа муудсан. Тэгвэл Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Мухаммад Асиф Энэтхэг газар нутаг руу нь цэргээ оруулахад маш ойрхон байна гэж даваа гарагт /2025.04.28/ хэлжээ.

Асиф “Reuters” агентлагт хэлэхдээ “Бид зэвсэгт хүчнээ бэхжүүлсэн. Учир нь Энэтхэг удахгүй цэргээ оруулна. Ийм нөхцөлд стратегийн зарим шийдвэр гаргах ёстой” гэсэн байна. Тэр Энэтхэг цэргээ оруулна гэж бодож буйн шалтгааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Кашмирт болсон халдлагын улмаас 26 хүн амь үрэгдэж хиндү шашинтай Энэтхэгийн дургүйцлийг их хэмжээгээр хүргэсэн юм. Халдлагын улмаас исламын шашинтай Пакистаны эсрэг арга хэмжээ авахыг энэтхэгүүд уриалж буй. Кашмир нутгийг хоёр улс хоёул өөрийнхөө эзэмшлийн гэж үздэг. Энэтхэг Пакистаныг Кашмир дахь зэвсэгт бүлэглэлүүдийг дэмждэг гэж буруутгадаг юм. Кашмирын халдлагыг үйлдсэн гурван хүний хоёр нь Пакистан иргэн байсан гэж Энэтхэгийн засгийн газар үзэж буй. Уг халдлагын дараа Энэтхэг Пакистанд ус нийлүүлдэг тохиролцоог түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн. Үүний хариуд Пакистан Энэтхэг агаарын тээврийн компаниудыг агаарын орон зайг нь хэрэглэхээс хориглосон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button