Хэрэгт холбогдсон болон шалгагдаж байхдаа ч албан тушаалд очигсод

Эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгоно. Хууль хүчнийхэн барилаа, мөрдлөө, шүүлээ л гэх. Гэтэл тэдгээр хүмүүс хэзээ ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэлтэй өөр байгууллагад даргаар томилогдон ажилласаар байдаг.
Иймд хэрэгт холбогдон шалгагдаж байсан, байгаа албан тушаалтнуудыг нэрлэж байна.

Дарханы үйлдвэр, технологийн паркийн төслийн захирлаар “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт 546.4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4.5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан хэргээр шалгагдаж явсан түүхтэй Догсомын Ганболд томилогджээ.
Угтаа "Эрдэнэс Монгол" нь "Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк" нэртэй охин компани байгуулж, үйлдвэрлэл, технологийн паркуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан төлөвлөж, хөгжүүлэх зорилт тавьсан. Ингэхдээ "Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк" компани нь Эрдэнэт, Дархан, Хөтөл, Тавантолгой, Бор-Өндөр, Багануурт төслийн нэгж байгуулж, захирлуудыг нь шинээр томилоод буй нь энэ.
До.Ганболдын холбогдож байсан хэргийг эргэн сануулахад: Одоогоос найман жилийн өмнө буюу 2017 онд "Монголросцветмет" компанийн захирал До.Ганболд нарын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны 10 гаруй хүнийг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулан шалгаж эхэлжээ. Тухайн үед Д.Ганболдод хамаарах хэрэг АТГ-т мөрдөгдөж, прокурорын байгууллага руу шилжсэн ч тэндээ хэрэгсэхгүй болсон байдаг. Шалгалтын явцад До.Ганболд өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь илэрсэн гэгддэг билээ.
Сүүлийн жилүүдэд тэрбээр гадны оронд амьдарч байгаад, хэрэг нь бүрэн мартагдсаны дараа монголд ирж, шинэ албанд суучихлаа.

С.Энхболд нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд БНСУ-ын "Taihan Cable & Solution" компанитай хамтран ажилласан. Гэвч уг төсөл үр дүнгүй хэрэгжиж, Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн 19.5 сая ам.долларын зээлээс 9.5 сая ам.долларыг зарцуулсан ч төслийн гүйцэтгэл 29 хувьд хүрч, 2022 онд зогссон. Үүний улмаас Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газраас 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг.
Төсөлд Япон, Солонгосын хөрөнгө оруулалтай гэх хоёр компанийн туслан гүйцэтгэгчээр “Аксис системс” гэх Монгол компанийг шалгаруулан оруулж ирсэн. Тус компанид С.Энхболдын хамаарал бүхий хүмүүс нэрлэгдэж байсан.
Улмаар 2024 оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Энхболдыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан "улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хохирол учруулсан" гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргаж, прокурорт хүргүүлсэн. Улмаар прокурор уг саналыг үндэслэлтэй гэж үзэн яллагдагчаар татах тогтоол баталсан байна.
Харин түүнд холбогдох хэргийн явцын талаар НПГ-аас "Тухайн этгээдийг албан тушаалд томилох эсэх нь мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагад хамаарахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд өгч байв.
Гэтэл С.Энхболд өмнө хэрэг хийсэн ч өөрийгөө жирийн иргэн хэмээн тодотгосон. Ингэхдээ “Засгийн газар ЭМДЕГ-ын даргыг тохилох эрхийг Эрүүл мэндийн сайдад өгсөн. Томилгоог хийхийн өмнө миний анкетыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өгөхөд “ЭМДЕГ-ын даргаар томилоход ямар нэгэн асуудалгүй байна гэдэг шийдвэр ирсэн. Шүүхээс шийдвэр гараад гэм буруутай нь тогтоогдоогүй байхад жирийн иргэн шиг л байна” хэмээсэн юм.
Сайд байхдаа буюу 2021 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ
- Нийт орлого - 30 сая
- Гэр бүлийн орлого - 4 сая
- Орон сууц, барилга байгууламжийн нийт дүн - 320 сая
- Тээврийн хэрэгслийн үнэлгээ - 98 сая
- Мал, аж ахуй нийт дүн - 10 сая
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн - 20 сая
- Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн - 136 сая
- Авлага - 320 сая
- Зээлийн дүн - 70 сая хэмээж байжээ.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасанг томилсон. Тус албан тушаалд томилогдохоосоо өмнө БОУАӨ-ийн С.Одонтуяагийн зөвлөхөөр ажиллаж байсан гэгдэж байна. Тэгэхээр өөрийн зөвлөхөө яам руугаа татаж, ТНБД-ын томилгоог хийлгэсэн гэсэн үг.
Тэрбээр, 2020 онд НДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Капитал банканд давуу эрх олгож 240 тэрбум төгрөг байршуулан шамшигдуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан АТГ-т шалгагдаж байсан ч хэрэг нь одоог хүртэл шийдэгдээгүй байдаг.
Намтар
- Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль (1982-1992)-ийг төгсөж, Ерөнхий боловсрол эзэмшсэн.
- Монгол Улсын Техникийн Их сургуулийн Компьютерын техник, менежментийн сургуулийн Дипломын шатны сургалтын хөтөлбөр (1992-1995)-өөр Дипломын инженерийн зэрэг, Программчлалын инженерийн мэргэжил, бакалаврын шатны сургалтын хөтөлбөр (1992-1997)-өөр Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг, Мэдээллийн технологийн менежментийн мэргэжил тус тус эзэмшсэн. Удирдлагын академи (2000-2001)-д Удирдахуйн ухааны мастерын зэрэгтэй.
- 2005-2010 Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга
- 2010-2012 Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
- 2012-2015 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
- 2017-2020 Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга
- 2021-2025 Ардчилсан намын Дэд дарга
- 2024-2025 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Т.Пүрэвхатан өмнөх дарга нартайгаа нийлж Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нар хуйвалдан, 2015 онд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгож, хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ-аас илрүүлж, улмаар тэд шүүхээс 1-3 жилийн ял сонссон байдаг.
Гэтэл Н.Батсүх нь Т.Пүрэвхатанаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авснаа хүлээж, анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонсож, давж заалдаад нэг жилийн хорих ял болгуулсан. Харин авлига зуучилсан Т.Пүрэвхатан ялгүй мултарсан.
Харин Т.Пүрэвхатангийн нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатангийнхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан хэрэгт холбогдож, ажлаа өгсөн. Өдгөө Б.Ууганбаяр, Т.Пүрэвхатан хоёрын “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, хууль бусаар авсан гэх газар дээрээ “Натур мед” нэртэй хувийн эмнэлэгтэй.
Т.Пүрэвхатаны хувьд 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд Хэнтий буюу зүүн бүсэд АН-аас нэр дэвшиж МАН-ын нэр дэвшигчдэд удаа дараа ялагдаж ирсэн. Түүний нэр дэвшээд бардаггүй Хэнтий аймаг нь МАН-ын голчлон тоглодог бүс. Т.Пүрэвхатан 2017 онд төрийн албанаас гарч, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүлтэй ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Харин өнгөрсөн онд ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнийг олон нийтэд онцгойлон сурталчилж, АН-ын дэд даргаар томилж байсан.
Т.Пүрэвхатаны даргаар нь томилогдоод буй Барилга хөгжлийн төв нь Монгол Улсад баригдах бүх барилгыг зохицуулж, улсын төсөвт тухайн барилгуудын төсөвт өртгийг шинээдэг барилгын хамгийн чухалд тооцогдох хоёр агентлагийн нэг. Мөн аймаг, сум, нийслэлд баригдаж буй бүх барилгын ерөнхий стандартыг хянадаг.
Гэтэл ийм чухал газрын даргын суудлыг авлигын хэрэгт шалгагдаад мултарсан, сонгуульд унасан Т.Пүрэвхатанд өгөх улс төрийн томилгоог өнгөрөгч есөн сард хийсэн нь энэ.

Түүний хувьд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн гэх асуудлаар шүүгдэж байсан билээ. Тодруулбал, 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан. Тус компани УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нартай шууд хамааралтай хэмээн хэвлэлүүдээр мэдээлэгдэж байсан билээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар зүйлчлүүлж байв.
Гэхдээ шүүх процесст зээл олгосон, авсан хэн хэн нь буруугүй болж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.
Улмаар энэ сарын 14-ний өдөр “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдов. Тус компанийн зорилго нь эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудыг нэгтгэн, ил тод, үр ашигтай, сайн засаглалтай үйл ажиллагаа явуулах бөгөөд уг томилгоог Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хийсэн байна.
Ингэснээр УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин “Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд орж ирсэн дараах компаниудыг удирдах болов.
- Дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцууд,
- Дүүргүүдийн зарим, орон нутаг дахь дулааны станц,
- “Тавантолгой дулааны цахилгаан станц”,
- “Эгийн голын усан цахилгаан станц
- Орон нутгийн эрчим хүчний систем, цахилгаан түгээх, дамжуулах компаниуд,
- “Эрчим хүчний үндэсний төв”,
- “Диспетчерийн үндэсний төв” зэрэг 44 ТӨХК
Тэрбээр сүүлд 2020 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
- Түүний жилийн нийт орлого нь 141 сая төгрөг
- Гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 379 сая төгрөг
- Дөрвөн нийтийн орон сууцтай бөгөөд хоёр авто зогсоолтой бөгөөд нийт 6.8 тэрбум төгрөгийн үнэтэй
- Жийп болон туулах чадвар өндөр "Nissan, Patrol" маркийн автомашины нийт үнэлгээ нь 170 сая төгрөг
- 170 толгой сайн үүлдрийн ямаатай,
- 500 сая төгрөгийн үнэт эдлэлтэй,
- Дотоодын банканд 91 сая төгрөгийн хадгаламжтай,
- 549 сая төгрөгийн авлагатай
- "Эрксис Монголиа" ХХК, "Вла Монголиа" ХХК, "Тэгш булан" ХХК, "Амар асар" ХХК, "Уяач апп" ХХК, "Би Ди Нолар" ХХК, "Монгол сийлбэр" ХХК, "Тэгш Тайшир групп" ХХК, "Вонтайм" ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.

5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр гаргасан тухай мэдээлэл Нүүрсний сонсголын үеэр ил болсон. Үүний тавны нэг буюу 1.1 сая тн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаргасан хэрэгт Б.Батдаваа болон түүний эхнэр Ц.Амгалан, мөн Ц.Амгалангийн төрсөн дүүгийн хамаарал бүхий компаниуд холбогдсон байдаг. Тооцоолон үзвэл ойролцоогоор 3.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй гэсэн үг.
Эл хэрэг одоогоор нэг тийш шийдэгдээгүй, Б.Батдаваа ҮСХ-ны даргаар ажилласаар буй. Хамгийн сүүлд буюу 2023 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ
- Нийт орлого - 171 сая төгрөг
- Гэр бүлийн орлого - 3.3 тэрбум
- 3.4 тэрбумаар үнэлэгдэх 6 нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, 4 авто зогсоолтой
- Автомашингүй
- 30 сая төгрөгөөр үнэлэгдэх 699м2 эзэмшлийн газартай
- 50 саяын үнэт эдлэлтэй
- 8.5 тэрбумын хадгаламжтай
- 985 сая төгрөгийн авлагатай
- 362 сая төгрөгийн зээлтэй
- Эм Би Эс Пи ХХК, Витри сэндс ХХК, Финко Инвестмент Партнерс ХХК, Манлай дорно ХХК, Очирманлай од консалтинг ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Боинг ХК, Беркшайр Хатвай ХК, Жи Пи Морган ХК, Майкрософт ХК, Тоёота Моторс ХК, Универсалсервис ХХК, Рио Тинто ХК, Коүпанг ХК, Аппле ХК-д хувьцаатай хэмээн мэдүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАМЫН НОВШНУУД
Бид буруу тийшээ явж байна
Энэ 30 жилийн завхра л засагдахгүй улам гүнзгийрэхнээ
Улсаас хулгайлсан мөнгө нь хадг�##�амжинд бна. Төлөхөд асууд�##�гүй бна. Хурааж ав . Яагаад авдаггүй юм вэ .М�##�аас айдаг юм байхдаа
Оюун-Эрдэнэ ерөнхий сайдыг огцруулахад ханг�##�ттай ш�##�тгаануудын нэг!!! Ямар ч өөрчлөлт шинэчлэл байхгүй МАН-АН-Н мафиууд ажил �##�бандаа буцаж орсоор Монгол улс сүйрсээр!!! Энэ Оюун-Эрдэнээ чадахгүй байж одоо болиосой!!! Улс орноо бодоочээ Оюун-Эрдэнээ сайдаа!!!
МАНын элийрэл.
хахаж үхцгээ
hovd uvsiin guuligachinguud
Нэг л өдөр гэсгээгдэнэ.
СОДНОМДАРЖАА ЧИМГЭЭ НАРЫГ ЖАГСААЛТААР ИХ ХУРАЛД ОРУУЛААД ИРЧИЙ ХӨӨШ ЖИНХЭНЭ НЭРЭЭ МАРТТАЛ ХЭЛМЭГДСЭН ХҮМҮҮС ШҮҮ ХӨӨРХИЙ ЮМЖИРДУЛАМ ОСОРЖАМАА ГЭЭД ОЛОН САЙХАН ХҮМҮҮСЭЭ БИД МАРТЛАА ГЭЖ ҮҮ?