Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы Эзэн хаан, хатан хоёрын Монголд хийх айлчлал долоо хоног үргэлжилнэ

Япон улсын Эзэн хаан Нарухито хатан Масакогийн хамтаар Монгол Улсад ирэх долоодугаар сарын эхээр айлчлах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн дээрх айлчлалыг бататгаж, Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хаяши хэвлэлийн бага хурал хийж долдугаар сарын эхээр Эзэн хаан, хатан хаан Монголд айлчлал хийнэ гэж албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл тус айлчлалын бэлтгэл ажлын талаар эзэн хаан, хатан хоёрын хүмүүстэй хийсэн ярилцлагын үеэр дурдагдсан байна.

Энд яригдсанаар, Эзэн хаан, хатан хоёр долоодугаар сард долоо хоног орчим хугацаанд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, олон улсад сайн санааг сурталчлахаар төлөвлөж байгаа аж.

  • Энэ нь эзэн хаан, хатан хаан Монголд анхны айлчлал бөгөөд тэд айлчлалаар Монгол бөх, хурдан морины уралдаан болон бусад спортын төрлөөр зохиогддог үндэсний спортын их баяр наадамд оролцохоор төлөвлөжээ.
  • Мөн Дэлхийн 2-р дайны дараа 14,000 орчим япончууд хуучин ЗХУ-ын үед Монголд хоригдож, 2000 орчим хүн хүнд хөдөлмөр болон бусад шалтгааны улмаас амиа алдсан түүхтэй. Тиймээс эзэн хаан 2007 онд угсаа залгамжлагч хунтайжийн хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхдээ баяр наадамд оролцохын өмнө нийслэл Улаанбаатар хотод байрлах дурсгалын цогцолборт очиж, амь үрэгдэгсдийн сүнсийг тайвшруулж, цэцэг өргөж байжээ.
  • Тиймд дайны төгсгөлийн 80 жилийн ой тохиож байгаа тул удахгүй хийх айлчлалынхаа үеэр мөн Японд олзлогдогсдын дурсгалд зориулсан хөшөөнд зочлохоор төлөвлөжээ.

Энэ нь тэдний хаан ширээнд сууснаас хойш тэдний гадаадад хийж буй дөрөв дэх айлчлал болох юм байна.

Эх сурвалж: NHK

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
4 сар 30, 2025 11:45

Аятайхан сайхан айлчл�##� болох нь ээ. Манай Ерөнхийлөгч Москвад морилож, Дэлхийн 2-р дайны төгсгөлийн 80 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцсоны дараа Японы Хааныг Монголд урин з�##�ж �##�чилуулж байгаа нь манай гадаад бодлогын тэгцвэрт ёс төлөвийг нутлах давхар учир начиртай мэт ээ.

Зочин
Зочин
4 сар 30, 2025 14:24

Ял�##�тын парадыг тайван тэмдэглэж чадах л бгаа даа. Цаг үе эвгүй бнаа. Төлөөлөгч явуулчихмаар юм шиг.

Зочин
Зочин
5 сар 1, 2025 16:10
Reply to  Зочин

Хүүк өөрөө очих хэрэгтэй, мурьчихаж мэдэх л еөөк шдээ

Зочин
Зочин
4 сар 30, 2025 15:26

За монголчууд минь 7 хоног түгжирэлд бэлэн үү

Зочин
Зочин
4 сар 30, 2025 20:18
Reply to  Зочин

7-r sard gaigui bdag shuu dee

Oros ahaasaa asuu
Oros ahaasaa asuu
4 сар 30, 2025 16:47

fashist japaniig mingold avchrah esgui ahuu.mongokiin daisan bilee.Oros ahaasaa asuuh heregtei shuu !

Зочин
Зочин
4 сар 30, 2025 17:07

7 хоног зам түгжрэх нь дээ. Хотоос холуур авч явахаа з.б мэдлэг байгаа

тулга
тулга
4 сар 30, 2025 20:31
Reply to  Зочин

7 сард түгжирэл гайгүй байдаг шдээ

Зочин
Зочин
4 сар 30, 2025 20:19
Reply to  Зочин

7-r sard gaigui bdag shuu dee

Зочин
Зочин
5 сар 1, 2025 22:59

ямар олон хоног вэ хаан я
нь ажилгүй юм уу хаашаа юм

Зочин
Зочин
5 сар 5, 2025 20:15

7 honog arai dendenee, 2 honood butssan deer.Zamaar neg buglurul uuseed mongolchuud zodolfood ehelne..Nuguu talaar delhiin 2r daind German japanii tseregiin evseliig yalsanii 80 jiliin oig temdeglej baihad.Japaniud mongold mongolruu dairch mongolchuudiig all baisan japan tseregiin dursgaliin 80 jiliin oig yaponii ezen haantai n hamtraaf hiij bolohuu.Uund aziin olon oron, hyatad, solongosuud mash ih durguitseh bolno.Iim teneg zasag tur delhii deer mongoloos uur baihgui dee.Battsetseg, Hurelsuh 2 iin medleg.bolovsrol, gadaad bodlogo iimerhuu buuljis met zavaan s#a

Зочин
Зочин
5 сар 5, 2025 20:22

Japanese uzmerch, zunch avgai 7r said yapon usand jivne gesen zugnuliig heksenees hoish lapanuud 2025 onii 7 said japanaas.bugd gadaadruu zugtah ayan ehelsenenii hamgiin tod jushee n ezen haan n ter gazar hudlult tsunamigaasaasaa zugtaj mongold buur 7 honoree. Ineedtei yumdaa.Ard tumnee hayaf amiaa bodood 7 honogoor gadaad ruu zugtaj bna shdee.Ene zun mongol uls yapon zolongosuudaar duureh baih.Ali ali ulsad n 2925 onii zun baigaliin gamshug boloh tsuu yaria ih tarsanaas humuus n gadagshaa zugtah n ihsej bna.

Холбоотой мэдээ

Back to top button