Гадаад мэдээДЭЛХИЙ

Шведэд галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж, гурван хүн амь үрэгдэв

Мягмар гарагт /2025.04.29/ Шведийн Уппсала хотод галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж, гурван хүн амь үрэгдсэн байна. Цагдаа нар мэдэгдэл хийхдээ хүн амины хэрэг үүсгэн тус хэргийг шалгаж байгаа, терроризм байсан гэдгийг илтгэх мэдээлэл байхгүй гэжээ. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч “Reuters” агентлагт хэлэхдээ “Хэргийн газраас нэг хүн цахилгаан скүүтерээр явсан гэх мэдээлэл бидэнд байна. Тэр хүн хэрэгтэн, гэрч эвсэл хэрэгтэй холбоотой хүн эсэх нь одоогоор тодорхойгүй” хэмээсэн юм. Өмнө нь гэмт бүлгүүд галт зэвсэгтэй халдлага хийхдээ цахилгаан скүүтер ашигласан тохиолдол Шведэд гарч байсан.

Шведийн Хууль зүйн сайд Гуннар Строммер хэлэхдээ яам нь цагдаа нартай энэ хэрэг дээр нягт холбоотой ажиллаж байгаа гэжээ. Тэр “Уппсалагийн төвд харгис хэрцгий хүчирхийлэл гарлаа. Уг хэрэг Вальпургисийн үдшийг тэмдэглэж эхлэх үетэй зэрэгцэн гарсан. Болсон үйл явдал тун ноцтой” гэсэн байна. Гэрчүүд “SVT” телевизэд хэлэхдээ таван удаа буун дуу сонсогдсон хэмээжээ. Шведийн хэд хэдэн хэвлэл мэдээлснээр хэрэг үсчин гоо сайхны салон дотор эсвэл ойролцоо гарсан байна. Хоёрдугаар сард Шведийн Оребро хотод галт зэвсэгтэй этгээд арван хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Тус хэрэг Шведийн түүхэн дэх хамгийн олон хүний амь хохирсон галт зэвсгийн халдлага болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 11:19

ЛАЛЫН цагаачдыг сайн оруулаад бай

Холбоотой мэдээ

Back to top button