Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп автомашинд ногдуулсан тарифын үр дүнг зөөллөх тушаал гаргалаа

Мягмар гарагт /2025.04.29/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп автомашинд ногдуулсан тарифын үр дүнг зөөллөх хоёр тушаалд гарын үсэг зурсан байна. Тэдгээр тушаал нь автомашины салбарт зээл олгох, эд материалыг бусад татвараас чөлөөлөх тухай юм. Мөн Трамп автомашин үйлдвэрлэгч компаниудад АНУ дахь машин үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хоёр жилийн хугацаа гаргаж өгсөн байна.

Трамп импортын тээврийн хэрэгсэл, машины сэлбэгт 25 хувийн гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдсэний дараа автомашины салбарын удирдагчид хүчтэй лоббидож эхэлсэн юм. Автомашин үйлдвэрлэгчдийг АНУ-руу татахын тулд Трамп ийм алхам хийсэн. “Toyota Motor”, “Volkswagen”, “Hyundai” зэрэг есөн гадаадын автомашин үйлдвэрлэгч компанийг төлөөлдөг “Autos Drive America” байгууллага Трампын тушаал нь амьсгалах зай олгож байгаа ч Америкийн автомашины салбарыг дэмжихийн тулд илүү их бодлого явуулах хэрэгтэй гэжээ.

Канадын худалдааны танхимын ерөнхийлөгч Кэндис Лайнг хэлэхдээ “Зөвхөн тарифын бүр мөсөн цуцлах нь жинхэнэ хөнгөлөлт болж өгнө. Үргэлжилсэн тодорхойгүй байдал нь Канад болон АНУ-аас бизнесүүдийг түлхэнэ” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 17:14

Зөнөжээ чааваас

Холбоотой мэдээ

Back to top button