Прокурорууд Юн Сок Ёлын гэрийг нэгжжээ

Лхагва гарагт БНСУ-ын прокурорууд ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын Сөүл дэх гэрийг нэгжсэн байна. Прокурорууд нэгэн шашны зөвлөхтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд нэгжлэг хийсэн юм.
Юн Сок Ёл, түүний эхнэр Ким Кён Хи нар Жон Сон Бэ нэртэй бөөтэй хууль бусаар санхүүгийн солилцоо хийсэн байж болзошгүй гэж прокурорууд сэжиглэж байгаа аж. 65 настай Жон Сон Бэг 2018 оны сонгуулиар нэр дэвшигчдээс хууль бусаар мөнгө авсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Түүнийг 2024 оны арванхоёрдугаар сард улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан байна.
Жон Сон Бэг шалгах явцад түүнтэй Юн Сок Ёл, Ким Кён Хи нар холбогджээ. Юн Сок Ёл 2022 оны тавдугаар сард ажлаа хүлээн авсны дараа нэгдлийн сүмийн Юн нэртэй гишүүн Жон Сон Бэ руу 60 сая воны үнэтэй алмазтай зүүлт, үнэтэй гар цүнх илгээсэн гэгдэж буй.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа байхаа