ХАА-н салбар эрчимжвэл эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бий

Энэ онд нүүрсний үнийн уналтаас шалтгаалсан орлогын дарамт үүсч, батлагдсан дүнгээс буурах төлөвтэй байгаа билээ. Иймд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогод найдахаас илүүтэй бусад салбарын өсөлтийг дэмжихэд голчилж буй. ХАА-н салбар энэ онд эрчимтэй сэргэж чадвал эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бий.
2023 онд гэхэд ХАА-н салбарын орлого төсвийн нийт орлогын 5.5 хувийг бүрдүүлсэн бөгөөд 80.4 мянган тонн мах, 2024 онд 120 мянган тонн гэхчлэн, энэ оны эхний улиралын байдлаар 9 мянган тонн мах экпсортолсон байна. Мөнгөний бодлогын тайланд дурдсанаар цаг агаарын нөхцөл байдал хэвийн үргэлжилснээр ХАА-н салбарын сэргэлт эрчимжиж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэсэн хүлээлттэй байгааг онцолжээ. Цаашлаад малын зүй бус хорогдол буурч махны нийлүүлэлт тогтвортой байх, ургац хураалт сайн байх зэргээс хүнсний үнийн өсөлт саарч, инфляц суурь төсөөллөөс бага байх боломжтой гэв.
Т.БАТСҮРЭН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.