Гадаад мэдээДЭЛХИЙ

Брэндүүд Ким Сү Хёнийг шүүхэд өгч, нөхөн төлбөр нэхэмжилжээ

Хэд хэдэн компани жүжигчин Ким Сү Хёнийг шүүхэд өгч, нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Ким Сү Хён жүжигчин агсан Ким Сэ Рун насанд хүрээгүй байхад нь үерхлийн харилцаа үүсгэсэн гэгдэж томоохон дуулиан дэгдсэн. Үүний улмаас брендүүд Ким Сү Хёнтэй хийсэн гэрээгээ цуцалсан билээ.

Компаниуд түүнээс 3 тэрбум вон нэхэмжилж байгаа юм. Харин хуулийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нэхэмжилсэн дүн ойролцоогоор 10 тэрбум хүрч өсөж магадгүй. “The Chosun Ilbo” агентлаг мэдээлснээр Ким Сү Хёнтэй гэрээ хийсэн 15 брэндийн гурав нь түүнийг болох “Gold Medalist” агентлагийг шүүхэд өгсөн, өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Тэдгээр компаниуд гэрээ зөрчсөн эсвэл итгэлцэл алдсан гэх шалтгаанаар гэрээгээ цуцалж, нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаа юм. “Wooree” фирмийн хуульч Пак Сон Вү хэлэхдээ “Зарим компаниуд маргаан олон нийтэд ил болж магадгүй гэж болгоомжилж байсан тул шүүхэд хандахаас эмээж байсан. Гэхдээ одоо компаниуд зарга гаргаж эхэлсэн учраас бусад нь шүүхэд хандаж эхлэх байх” гэжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 1, 2025 15:01

ХӨӨШ ЭНЭ ЗАЛУУ ТЭР ОХИНЫГ БАВААГҮЙ ГЭЭД БАЙГААШТ ЗҮГЭЭР Л МЭЭМИЙГ НЬ БАРИАД ЭРХТНИЙХ НЬ ҮСИЙГ ТЭМТЭРСЭН ГЭЭД БАЙГАА ШҮҮ ХЭН ХАРСАН ЮМ ДЭЭР НЬ ГАРЦАН ОЦОГНОЖ БАЙХЫГ НЬ ХАРСАН ГЭРЧ БАЙНА УУ? ХАНГУ НАР ТА НАР ГАНЦ ЗАЛУУГ АД ҮЗЭЭД БАЙХААР НАРЛАГ МОНГОЛД ӨГЧИХӨӨ БИД ХӨТЛӨГЧ ХИЙЛГЭЧИЙ ЗА ТЭГЭЭД АЯГҮЙ БОЛ МӨНГӨНД ДУРТАЙ АЛЦГАР МОНГОЛ ХҮҮХНҮҮД ӨӨРСДӨӨ ОЧИЖ БАВУУЛЧААД ХҮЧИНДЧИХЛЭЭ ГЭНЭ ДЭЭ НААНАА УЧРАА ОЛ ДОО

Зочин
Зочин
5 сар 1, 2025 19:12

бас амиа хорлох вмй дээ

Зочин
Зочин
5 сар 2, 2025 11:57

Энэ со нар хүнийг амиа хорлосон нь дарамтлах аймаар юм аа. Миний бол хамгийн дуртай жүжигчин

Холбоотой мэдээ

Back to top button