Байгаль орчин

Увс нуурт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ

Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоосон байна. Тус нуур нь Монголын хамгийн том нуур бөгөөд 3350 га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км үргэлжилдэг.

Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргээр нь тойроход 450 км урт. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагиль, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана. Сүүлийн 100 жил нуурын ус нэмэгдэх төлөвтэй байна. Увс нуур далайн түвшнээс дээш 759 м буюу төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд Дорно, Өмнө, Өмнөд Ази, Австрали руу нүүдэллэдэг нүүдлийн шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм.

Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Увс нуурыг олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл хэмээн үздэг. Увс нуурын экосистемийн орчимд хаварт усны шувууд өндөглөж үр төлөө өсгөж бойжуулдаг ба шувуудын амьдрах өвөрмөц орчин бүрдсэн бөгөөд намрын цагт Төв Азийн усны шувуудын гол цуглаан үүсгэдэг.

Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур зэрэг 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирдэг байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Увс нуурын ай савд гэж гарчигаа зөв өгөх ёстой байж, нуурт 72 төрлийн хөхтөн амьтан гэхээр үнэхээр худлаа сонсогдож байна. Аа бас өөрийн нутгаар нуурыг бүтэн тойрч чадахгүй, оросын автономит тувагийн хилээр нэвтрэх, гарах гээд бөөн юм болно.

Зочинеке
Зочинеке
Reply to  Зочин

одоол ойлгов.би нуур дотор 72 хехтен гэхээр огт итгэсэнгуй.юмаа зев бичиж сураач дээ...чааваас гэж

Зочин
Зочин
Reply to  Зочин

Худалаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наадуул чинь монгол хэл мэддэггүй юмөө

Зөнч
Зөнч

Увс нуурын хойд үзүүр нь оросын нутагт хамаардаг юм уу ? Хэзээнээс ийм болсон юм вэ?

Зочин
Зочин
Reply to  Зөнч

угаасаа л оросых бсышдээ

Зочин
Зочин
Reply to  Зөнч

Удаж байгаа. Буйр бас 20% нь Хятадад орсон

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Zulaa bn shdee yaasiin bol

Зочин
Зочин

Жаргалмаа гуай миний мэдээг МОНЦАМЭ-гээс шууд хулгайлаад тавьсан байх юм. Танай сайт надад цалин өгөөрэй.

Зочин
Зочин

Хэдийдээ ч Тувад орчихдгийн. Уг ь бүтнээрээ л байсан шүү дээ. Урвагч Цэдэнба-лын ба-лаг.

Зочин
Зочин

Молотов Монголд элчин бхдаа Аварзэд сайдыг алахаас наахнуур сүрдүүлж барьж Цэдэнбалыг айлгаж ичээж байгаад манайхаас хулгайлж авсан нутаг. Алдагдсан нутаг.

Зочин
Зочин

Энэ зураг дээрээ хилийг нь улаан цэнхрээр ялгаад өгчихсөн бол.Дандаа нэг дутуу дулимаг, хурдан хуумгай.

Зочин
Зочин

Энэ сайхан гүн цэнхэр нуураа өндөржүүлсэн хамгаалалтад авах хэрэгтэй.

Зочин
Зочин

Нууранд яаж хөхтөн байх билээ. Арай

Back to top button